Дэлхийн эдийн засагт 80 жилд тохиогоогүй их хямрал нүүрлэнэ
2020-10-28

2020 оны дүнгээр дэлхийн эдийн засгийн хямрал сүүлийн 80 жилд тохиосон хамгийн өргөн цар хүрээтэйд тооцогдох гэнэ. Энэ талаар ОХУ-ын Тооцооны танхимаас танилцуулсан 2020-2021 оны дэлхийн эдийн засгийн таамаглалд дурджээ. 

 

"Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын үнэлснээр 2020 онд дэлхийн ДНБ 6 хувиар, Дэлхийн банкны таамаглалаар 5,2 хувь, Олон улсын валютын сангийн таамаглалаар 4,9 хувь, Фитч агентлагийн таамаглалаар 4,6 хувь буурна. Эндээс харахад дэлхийн эдийн засаг сүүлийн 80 жилд тохиогоогүй их хямралд орох магадлалтай"гэж тайланд өгүүлсэн байна.

 

Хэдийгээр дэлхийн эдийн засаг харьцангуй идэвхтэй сэргэх хэдий ч тахлын эрсдлүүдийн улмаас дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв тодорхойгүй хэвээр байна гэдгийг шинжээид онцолсон байна. Энэ оны хоёрдугаар улиралд олон улсын байгууллагуудын ихэнх нь өмнө нь гаргаж байсан, 2020-2021 оны эдийн засгийн хөгжлийн таамаглалуудаа өөрчилж, бууралт нэмэгдэнэ гэдгийг анхааруулсан хэмээн тайланд онцолжээ.

 

Энд дуулгахад, Дэлхийн худалдааны байгууллага, өнгөрсөн сард мэдэгдэл хийхдээ 2020 оны хоёрдугаар улиралд дэлхий бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ 14,3 хувиар буурсан гэдгийг онцолж байлаа. Мөн өнгөрсөн сарын эхээр Блүмберг агентлагийн санхүүгийн шинжээчид болон эдийн засагчид энэ оны сүүлээр дэлхийн эдийн засагт тохиож мэдэх гол эрсдлүүдийг нэрлэсэн бөгөөд үүнд ажилгүйдэл, хэрэглээний эрэлтийн бууралт зэрэг багтаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин