Тэмээгээр мал хариулж яваад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ
2020-10-29

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн “Угалз-Эрдэнэ” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 270 км-т/ Тус сумын харьяат малчин Ж /57 настай, эрэгтэй/ тэмээгээр мал хариулж яваад сураггүй болжээ.

 

Алга болсон иргэнийг эрэн хайх тухай дуудлагыг 23:00 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 23:54 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.29-ний өдрийн 00:39 цагт тус багийн “Угалз-Эрдэнэ” гэдэг газар (гэрээс нь баруун зүгт 1.5 км зайтай)-аас цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Shuud.mn
Сонин хачин