“Алдар танан гарьд” “Дээд лиг”-ийн хошой аваргаар тодорлоо
2020-10-29
Монголын сагсан бөмбөгийн "ДЭЭД Лиг"ийн албан ёсны хуудаснаас ашиглав.

 

Монголын сагсан бөмбөгийн 2019-2020 оны  “Дээд лиг”-ийн шигшээ тоглолт өчигдөр/2020.10.28/ Спортын төв ордонд болж өндөрлөлөө. “Дээд лиг”-ийн аваргын төлөө “Алтан Танан гарьд”, “SBL Хасын хүлэгүүд” багууд үлдээд байсан юм. 

 

Өчигдөр болсон цувралын зургаа дахь тоглолтод  “Алтан Танан гарьд” 81:77 онооны харьцаатайгаар хожиж “Дээд лиг”-ийн хошой аварга багаар тодорсон бол “SBL Хасын хүлэгүүд” баг мөнгөн медаль хүртлээ. Мөн хүрэл медалийг эздээр "Хан-Уул Хангарьд" баг тодорлоо.

 

Энд дуулгахад  “Алтан Танан гарьд” баг хоёр жил дараалж “Дээд лиг”-т түрүүлсэн зургаа дахь багаар нэрлэгдэж байгаа аж.

 

  • “Дээд лиг”-ийн шилдэг шүүгч:  Ж.Мөнхзаяа

 

  • “Дээд лиг”-ийн шилдэг дасгалжуулагч: SBL Хасын хүлгүүд багийн ерөнхий дасгалжуулагч ОУХМ Д.Пүрэвдорж

 

  • “Дээд лиг”-ийн “Тэргүүн тоглогч”: “Алдар Танан Гарьд” багийн довтлог тоглогч  А.Тэмүүжин

 

  • “Дээд лиг”-ийн шилдэг зургаа дахь тоглогч: Алдар Танан Гарьд багийн довтлон тоглогч ОУХМ Б.Мөнхболд

 

  • “Дээд лиг”-ийн амжилт нь ахисан тоглогч: “Багануур Тулнууд” багийн Г.Насанжаргал

 

  • “Дээд лиг”-ийн шилдэг хамгаалагч: “Эрдэнэтийн Уурхайчид” багийн хамгаалан тоглогч О.Очирбат

 

  • “Дээд лиг”-ийн шилдэг шинэ тоглогч: “23 Storms” багийн А.Энхбаясгалан нар тодорлоо. 

 

М.Насан

 

Shuud.mn
Сонин хачин