Хамаатан садан, ашиг сонирхол нэгтнийг төрийн албанд шахах, зүтгүүлэх боломжгүй
2020-10-29 11:13

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг байгуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг сонгох, нэр дэвшүүлэх, томилох үйл ажиллагаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж гаргажээ.

 

Бүх шатны Засаг даргад нэр дэвшүүлэхдээ хуульд заасан болзол, шаардлагыг бүрэн хангасан иргэнийг санал болгохыг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд,

 

Төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж заасан Төрийн албаны тухай хуулийн хэм хэмжээг чанд хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга, төсвийн шууд захирагч нарт,

 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төрийн байгууллагуудын хүний нөөцийн томилгоонд шууд болон шууд бус аливаа хэлбэрээр оролцох, нөлөөлөх, дарамт, шахалт үзүүлэхийг хориглосон Төрийн албаны тухай хуулийн заалтыг хэлбэрэлтгүй баримтлахыг улс төрийн бүх албан тушаалтнуудад тус тус зөвлөсөн байна.

 

Төрийн албаны хууль тогтоомжийг зөрчвөл тухайн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, эсхүл огцруулах үндэслэл болдгийг онцгойлон анхааруулжээ. Албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хамаатан садан, ашиг сонирхол нэгтнээ төрийн албанд шахах, зүтгүүлэх, нөгөө талаас тохиолдын хүмүүс төрийн албанд шургалах боломжгүй болж байна.

 

Зөвлөмжийн эх хувьтай http://www.csc.gov.mn/s/44/798 линкээр орж танилцаж болно.

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Гэхдээ л , хороо, дүүрэгт чадвартай хүмүүс ажиллуулмаар аа. Хамаатан саданд гол асуудал биш ,нийтээрээ Арай л хоцрогдсон сэтгэхүйтэй, юу ч гэх юм бэ дээ.
2020-10-31
irgen:
dutuu baina bas mash ih avilga ogch avch alban tushaald ordogoo martsan uu?
2020-10-29
Дорнод:
Ах дүү танил тал нууц амраг гар хөл бологсод гэсэн чөтгөрийн тойрогт ажил алба хашдаг. Дорнодын ххүг ыг хараарай ! Бадамсүрэнгийн хараат газрын даргын ашиг сонирхол авлигаар ажиллагсад байдаг. Өөр нам өөрт нь таалагдахгүйгээ ямарч аргаар зайлуулаал халдаг тогтолцоотой! Эргээд шүүхдэхээр шүүгч өмгөөлөгч намыхныхаа талын охид хүүхэд авчаад бөөнөөрөө бөөрөлхөөд дээрлэхээд сурсан
2020-10-29
Төрийн албанд хамсаатнуудаа авдаг их буруу. Уг нь хуулинд бол болохгүй гээд заачихсан мөртлөө
2020-10-29
Б. Жамбал:
За даа худлаа. Бүү ингэж ард түмний угаа. Ардын нам засаг авсан цагаасаа өнөөдрийг хүртэл төрийн албаар тоглоод өчнөөн хүн халсанаа яах гээд байгаа юм. Төрийн албаныхан гэж ямарч хүчгүй хий хоосон төсөв зулгаасан оронтоо. Татан буулгавал таарна.
2020-10-29
иргэн:
Эхнээсээ хохирдогоо хохироод хууль аль хэдийн цаасан дээр үлдэж итгэл хөсөрдүүлдэгээ хөсөрдүүлсэн, харин ч болоогүй сошилоор нэг муухан гал унтраах аятай баллуурдаж байхад өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр худлаа арьсаа хамгаалж дүр эсгэх хэрэггүй дээ. Одоо та нарт бус шүүхэд найдах л үлдэж байна. Монголд шударга ёсыг эх орныхоо газрын хөрсний гүнээс ч хайгаад нэмэргүй болжээ.
2020-10-29
6666:
Хөх инээд хүрчихлээ. Шаал худал попдоод.
2020-10-29
Зочин:
Ёстой болж ба. Төр лүү санаархагчдын хоншоорыг таслах хэрэгтэй
2020-10-29