ЦЕГ: Хүүхэд хулгайлахыг завдсан мэдээлэл бүртгэгдээгүй
2020-10-29

Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн зэрэг сумдад энэ сарын 18, 29-ний өдрүүдэд хүүхэд хулгайлахыг завдсан гэх утга бүхий мэдээлэл 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр олон нийтийн цахим сүлжээгээр тархсан.

 

Цагдаагийн байгууллагад мэдээлэл бүртгэгдээгүй ташаа болохыг мэдэгдсэн байна. Иймд иргэд Та бүхэн цахим орчинд гарч буй худал, ташаа мэдээлэлд итгэлгүй, цахим сүлжээнд гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалж болох Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвөөс асууж, тодруулж байхыг хүсэв.

Shuud.mn
Сонин хачин