Монгол, ОХУ-н хил дамнасан бүс нутагт анх удаа цоохор ирвэс бүртгэгдлээ
2020-10-29

 

Монгол болон ОХУ-н хил дамнасан бүс нутагт анх удаа цоохор ирвэс бүртгэгдсэн байна. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хөдөлгөөн мэдэрдэг камерыг 2017 онд тавьсан бөгөөд Хорьдолын тайгад суурилуулсан камерт 2019 онд анх удаа цоохор ирвэсний зураг дарагдаж байсан. Харин 2020 оны 7 сарын 30-нд цоохор ирвэсний дүрс бичигдсэн байна.


Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газарт 60 гаруй зүйлийн хөхтөн амьтан түүн дотор нэн ховор, ховордсон аргаль, янгир, хандгай, хүдэр, чацуулан зэрэг 20 гаруй төрлийн амьтан байдаг.

https://www.facebook.com/mne.mn/videos/691853178411901/

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Shuud.mn
Сонин хачин