Өдрийн сурвалжилга: Хотын соёл эелдэг харилцаа, уучлалт гуйхаас эхэлнэ
2020-10-29
Гэрэл зургийг MPA.mn 

 

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг бурхны шашны тэргүүнд өргөмжилж “Өргөө” шар бүсийн ордыг байгуулж өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүсэл тавигдсан түүхтэй.

 

Өнөөгийн нийслэл үргэлжид асуудлаар дүүрэн. Өглөөнөөс орой хүртэл түгжрэл, утаа, үнийн хөөрөгдөл зэрэг их хотын асуудлыг дурдаад байвал дуусахгүй. Асуудлаар дүүрэн ч эх хотдоо, эх орондоо иргэд хайртай  л байж таарна. Ингээд Нийслэлийн “төрсөн өдөр”-ийг тохиолдуулан хөл ихтэй хотын гудамжинд алхаж яваа эгэл олны сэтгэгдлийг сонслоо.

 

Хотдоо маш их талархдаг

 

 

Иргэн Ш.Намсрайжав:

 

-Сургуулиа төгссөн цагаас хойш хотдоо амьдраад 50 жил болжээ. Нийслэл хотын иргэн байна гэдэг маш хүндтэй үүрэг. Хотдоо маш их талархдаг. Улсын нийслэлд амьдарч байгаа иргэд бид  бие биетэйгээ соёлтой харилцаж хотын соёлтой байх хэрэгтэй. Хотын соёл боловсон харилцаа, хогоо хаяхгүй байхаас эхэлнэ.

 

Залуустаа тамхины ишээ ил задгай хаяхгүй байхыг уриалж байна 

 

 

ИЗОУИС-ийн оюутан О.Боргил-Эрдэнэ:

 

-Хотын соёл эелдэг харилцаа, уучлалт гуйж сурахаас эхэлдэг. Нийслэлийн 381 жилийн ой тохиож байгаа энэ өдөр залуустаа тамхины ишээ ил задгай хаяхгүй байх, гарцаар гарахыг уриалж байна.

 

Хогоо хаяхгүй байж, нэгэндээ хүндэтгэлтэй хандахыг уриалж байна

 

 

Иргэн Г.Даваасүрэн:

 

-Залуус бид олон нийтийн газар явахдаа бие биендээ хүндэтгэлтэй хандах, хогоо хаяхгүй байж, гарцаар гарахаас хотын соёл эхэлнэ. Бусдын эрхээр өөрийн эрх хязгаарлагддаг. Тиймээс соёлтой байцгаая. Нийслэл хотын 381 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Залуучууддаа хогоо хаяхгүй байж, нэгэндээ хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.

 

Хотын соёл явган хүний гарцан дээр машинаа байрлуулахгүй байхаас эхэлнэ

 

 

Тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүн П.Энхсаруул:

 

-Нийслэл хот маань хөгжиж байна. Их хотдоо иргэд бид ухамсартай байж, эрх тэгш байх хэрэгтэй. Нийслэл хотын соёл явган хүний гарцан дээр машинаа байрлуулахгүй байхаас эхэлнэ. Тусгай хэрэгцээт бидэн шиг хүмүүсийн хувьд  энэ бол том асуудал.

 

Идсэн чихэрнийхээ цаасыг хаяхгүй байхаас хотын соёл эхэлнэ

 

 

Иргэн Б.Ганчимэг:

 

-Идсэн чихэрнийхээ цаасыг хаяхгүй байхаас хотын соёл эхэлнэ. Ингэж хогийн саванд хогоо хаяж сурвал бидний хот цэвэр цэмцгэр байна. Гэтэл хүүхдүүд маань зайрмагныхаа ишийг хаях хогийн сав байхгүй байна. Тиймээс гэртээ харьж хогоо хаяж байна. 

 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Солонгост байгаа монголчууд дунд хөдөөнийхөн хэрүүлч харьцааны соёлгүй Уб ынхан бол соёлтой хөгжилтэй алиа байдаг
2020-10-30
зочин:
Улаанбаатарт хүмүүс биш чөтгөрүүд амьдардаг. Улаанбаатрын гэр хороололд мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн ажлаас зугатсан, нийгмийн ямарч баялаг бүтээдэггүй, хөдөөнийхний бүтээсэн нийгэмийн баялагийг хувалз мэт сорон мөлчигчид амьдарна.Улаанбаатрын орон сууцанд ямарч нийгмийн баялаг бүтээдэггүй, хөдөөнийхний бүтээсэн нийгмийн баялагийг хувалз мэт сорон амьдардаг цагаан захтай УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Яам, Агентлагийн албан албан хаагчид,бүх шатны төрийн албан хаагчид (багш, эмчээс бусад) худалч, хулгайч, оффшортнууд, тонуулчид, дээрэмчид, хар тамхичид амьдарна. Ийм хүмүүст соёлтой эелдэг харьцаа, бусдаас уучлалт гуйх энэ тэр бол ёстой үлгэр, утоп.Ийм хүмүүс энэ яваа насандаа хэзээ ч, хэзээ ч засардаггүй. Ийм хүмүүсийг засах ганц арга байдаг. Тэр нь Улаанбаатар дээр атомын бөмбөг хаях. Өөр зам үгүй болой.
2020-10-29
Хотын соёл бусдад дараа болохгүй амьдрахаас эхэлдэг юм.
2020-10-29
irgen:
mash olon asuudal bainaa, hotod heryylch zambaraagui mash bydyyleg hymyys hodoonoos ih irsen ni alban dutamd medregdej estoi muuhai .....odoo byr eroosoo tiim baisan um shig l aimshigtai bydyyleg hymyysiin dund amdarch baina, delgyyr horshoond um asuuval hyalalzaad esvel helj ogohgui chamd zarahgui ch geh shig zarim ni dynhyy um shig tag duugui zogsono , nerleed baival duusahgui
2020-10-29
Хөдөөнийхөн бүдүүлэг юм байна лээ. Хүүхнүүд нь хэрэлдэнэ хялалзаж зэвхэлцээд эрчүүд нь шууд хүчиндчих гээл. Эмэгтэй хүнтэй соёлтой харьц
2020-10-29