79 жилийн тэртээгээс ирээдүйд хаягласан захидлыг олжээ
2020-10-29

Бельгийн Антверпен хотод байх Гэгээн Иаковын сүмд засвар хийж байсан барилгачид 1941 онд амьдарч байсан хүмүүс хойч үедээ хаягласан захидлыг олжээ. Энэ талаар хотын захиргаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. 

 

Энэ захидлыг тухайн үед сүмийн дотор заслын ажил хийж байсан дөрвөн барилгачин бичиж, шүдэнзний хайрцагт эвхэн, дээврийн хөндийд нуусан байжээ.

 

"Энэ дээврийг дахин будах үед бид хэдийнэ үгүй болсон байна. Бид амьдралын баяр баясгалан бүрт талархаж, аз жаргалтай амьдарч чадсангүй гэдгээ хойч үеийнхэндээ хэлэх ёстой. Бид хоёр дайн тууллаа, одоо ч өлөн зэлмүүн ажиллаж байна" хэмээн захидалд өгүүлжээ.

 

Түүнчлэн дайн болсон тохиолдолд будаа, кофе, гурил, тамхи, улаан буудай зэрэг хүнсний бүтээгдэхүүн нөөцлөхийг зөвлөсөн байна.

 

"Амьдралыг амтал, мэдэр. Эхнэртэй бол хурдхан гэртээ харь!!! Та бүхэнд мэнд хүргэе эрчүүд ээ!!!" хэмээн барилгачид 1941 оны долдугаар сарын 21-ний өдөр бичсэн байна.

 

Түүнчлэн тэд үр хойч нь илүү сайн нөхцөлд, аз жаргалтай амьдарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин