Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотод Улаанбаатар багтав
2020-10-30


Дэлхийн улс орнуудын агаарын бохирдлын үнэлгээг гаргадаг https://www.iqair.com/ цахим хуудас дээр хамгийн их агаарын бохирдолтой улс орнуудын хотыг жагсаажээ. 

 

Энэ жагсаалтад 10 дугаар сарын 29-ний өдөр Пакистан, Энэтхэг, Монгол улсын хотууд эхний гурван байранд орсон бол өнөөдөр буюу 10 дугаар сарын 30-ны байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот агаарын чанараараа 10 дугаарт бичигдсэн байна.

 

Хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтын эхний гуравт  Пакистаны Лахор, тариалангийн талбай шатааснаас үүдэж 9-11 дүгээр саруудад агаарын бохирдол туйлдаа хүрдэг Энэтхэгийн Дели, . 1950-аад онд баригдсан, өнөө хүртэл нүүрс, хуучин технологиор ажилладаг дулааны станц болон төмөрлөгийн үйлдвэрүүд ихтэй Хятадын Шэньян хот багтжээ.

 

Үүний араас Индонезийн нийслэл Жакарта, Боснийн нийслэл Сараево, Кувейт, Украины нийслэл Киев, Болгарын нийслэл Софи, Энэтхэгийн Мумбай хот орсон бол 10 дугаарт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот жагссан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хүлэмжийн хий хамгийн их ялгаруулдаг хятад энэтхэг америк япон орос орнуудыг нийтлээч.
2020-11-01
зочин:
галзуу хүний өдрийн тэмдэглэл
2020-10-30
wew:
Бараг 1-рт орно. Шалтгаан нь авилга.
2020-10-30