Ногдол ашгаа 1 сая 980 мянган иргэн авчээ
2020-10-30
Гэрэл зургийг MPA.mn

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа нэгж хувьцаанд 81 төгрөгийн ногдол ашиг олгохоор болж өнгөрөгч есдүгээр сарын 3-наас иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. 

 

Компанийн нийт хувьцааны 18.5 хувийг 2 511 818  иргэн эзэмшиж байна. Эдгээр хувьцаа эзэмшигчдэд нийт 179 тэрбум 874 сая 1090 төгрөгийн ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан тараасан. Одоогоор хувьцааны ногдол ашгаа нийт 1 сая 980 мянган иргэн аваад байгааг "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэллээ. 

 

Хэрэв та ногдол ашгаа авч амжаагүй байгаа бол дараах зөвлөмжийг хүргэж байна. 

 

1.НӨАТ-ын буцаан олголт хүлээн авдаг дансаараа хувьцааны ногдол ашгааа авахын тулд ebarimt.mn" системд өөрийн бүртгэлээр нэвтэрч баталгаажуулалт хийх зайлшгүй шаардлагатай юм. Тодруулбал та өөрийн бүртгэлээр "ebarimt.mn” сайт болон аппликейшнд нэвтэрч ороход дараах асуумж гарч ирнэ. 

 

Алхам 1: "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгаа ebarimt системд бүртгэлтэй банкны дансандаа хүлээн авахыг зөвшөөрч байна уу?  /Тийм товчийг дарна/

 

Алхам 2: Тийм товч дарсан нөхцөлд ...овогтой...таны "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ...ширхэг хувьцааны ногдол ашиг...төгрөгийг "...." банкны "...." дансанд шилжүүлэхийг зөвшөөрч байвал ТИЙМ сонголтыг хийж бүртгэлээ баталгаажуулна уу! /ТИЙМ товчийг дарна/. Ингэснээр таны ebarimt-д бүртгэлтэй дансанд "Эрдэнэс толгой" хувьцааны ногдол ашиг шилжинэ. 

 

Данс баталгаажснаас хойш ажлын гурван хоногийн дотор ногдол ашиг шилжих аж. Энэ нь зөвхөн хувьцааны данс нээлгээгүй иргэдэд хамаатай тохиргоо юм. Харин үнэт цаасны компанид хувьцааны дансаа нээлгэсэн иргэдийн ногдол ашиг тухайн дансанд шилжинэ.

 

Мөн та "И баримт" системд хоёр ба түүнээс дээш аккаунттай, хэрэглэгчийн хувийн мэдээллээ дутуу бөглөсөн, Капитал банкны данс бүртгүүлсэн, регистрийн дугаараа буруу бүртгүүлсэн тохиолдолд дээрх санал, асуулга таны аккаунтад гарч ирэхгүй гэдгийг татварын албанаас анхааруулсан.

 

2. Хэрэв та "И баримт" цахим системд бүртгэлгүй бол өөрийн дурын брокерийн компанид хандан хувьцааны данс нээлгэх шаардлагатай.  Монголд үйл ажиллагаа явуулж буй брокерийн компанийн мэдээллийг ЭНДЭЭС авах боломжтой. Хувьцааны дансаа нээлгэхэд насанд хүрсэн иргэнээс Иргэний үнэмлэх, данс нээсний хураамж 5000 мянган төгрөг шаардагдах бол насанд хүрээгүй хүүхдээс төрсний гэрчилгээ, мөн 5000 төгрөг шаардана. Сонгосон брокерийн компани руу холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 

Та хувьцааны данстай эсэх болон хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж буйгаа 158989 тусгай дугаарт регистрийн дугаараа /эхний хоёр үсгийг латинаар бичнэ/ илгээн шалгана. Мөн энгийн утасны тарифтай 1800 1072 дугаарын утсаар лавлаж тодруулаарай.

 

1072 хувьцааны ногдол ашигтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ali 5-n Saraas hoish orj irehgui bna. Ochij asuuhad batalgaajsan bna gesen.asuusnaas hoish 2 doloo honoloo bhgui bna.Ene huvitsaanii mongiig hen neg n esvel baiguullaga humuust hudlaa helj mongiig udaaj huuldeg yum shig oigolt ugch bna! Haa bna ter 3 honog chine.holboson dans uchnuun jil tsalin avdag dansh!!!!!!
2020-10-30
Ёстой хуцана биз манай ам бүлийн 5 гишүүн бүгд дансаа нээлгэсэн 1 нь ч аваагүй шүү дээ
2020-10-30