Франц: Цуст пүрэв гариг тохиож, терроризмын аюулын дээд түвшнийг зарлав
2020-10-30

Францын Ницца хотын төвд 10 дугаар сарын 29-ний пүрэв гаригт аймшигт цус урсгасан үйл явдал болж өнгөрөв. 

 

Ницца хотын төвд байх Нотр-Дам сүмийн ойролцоо гэмт этгээд хүмүүс рүү дайрж, нэг эрэгтэй, хоёр эмэгтэй хүний аминд хүрсэн бөгөөд нэг эмэгтэйн толгойг тасалсан аймшигт хэрэг болжээ. Түүнийг цагдаагийнхан шархдуулан, баривчилсан бөгөөд одоо тэрбээр эмнэлэгт байгаа гэнэ. Мөр болон хөлөндөө сумны шарх авсан гэмт этгээдийн амь насыг эмч нар аварсан бөгөөд тэрбээр эмнэлгийн тусламж үзүүлэх үеэр ч "Аллах Акбар" хэмээн хашгирч байжээ.  Ниццад болсон үйл явдлын дараахан Авиньонд мөн л хутгаар зэвсэглэсэн этгээд цагдаагийнхан руу дайрах үеэрээ буудуулж, устгагдсан байна. 

 

Хэрэг болсон газарт Ницца хотын дарга ирснийхээ дараа хотод болсон үйл явдлыг алан хядах ажиллагаа гэж нэрлэсэн бөгөөд хотын бүхий л сүмийг хаахыг тушаажээ. Мөн Нотр-Дам сүмд хууль сахиулагчид бөмбөг тавьсан эсэхийг шалгасан байна. Хотын дарга Кристиан Эстрози алан хядагчидтай хатуу тэмцэнэ гэж мэдэгджээ. 

"Бид ямар ч үнээр хамаагүй улс орон даяараа исламын фашизмыг үндсээр нь таслана" хэмээн Кристиан Эстрози мэдэгджээ. 

 

Түүнтэй санал нэг байгаагаа Үндэсний ассамблейн гишүүн Эрик Сиотти ч илэрхийлсэн байна. "Бид исламизмийн эсрэг дайнд ялах ёстой. Үүнийг хийхгүй бол Франц улс эцэстээ исламын бүгд найрамдах улс болж хувирна" хэмээн тэрбээр BFM радиостанцад өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

 

Франц даяар терроризмын дээд түвшнийг зарлав 

Энэ жил 10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд тэмдэглэж буй мусульманчуудын баяр болох зөнч Мухаммедийн төрсөн өдөрт зориулан ийнхүү алан хядах ажиллагаануудыг үйлдсэн байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь Францын Шарли Эбдо шог сэтгүүл зөнч Мухаммедын шог зургийг нийтэлж байсан бөгөөд саяхан нэгэн багш энэ зургийг "үг хэлэх эрх чөлөө" сэдэвт хичээлийнхээ үеэр сурагчдад үзүүлсний дараа исламын шашинт нэгэн этгээд түүний амь насыг хороож, үүний араас Франц исламын терроризмтой тэмцэнэ гэж мэдэгдэж байв. 

 

Пүрэв гаригт болсон энэхүү аймшигт хэргүүдийн дараа Францын Ерөнхий сайд Жан Кастекс улс орон даяар терроризмтой тэмцэх төлөвлөгөө эхлүүлснийг онцолж, дээд түвшнийг зарлалаа. Мөн Дотоод хэргийн яамны дэргэд хямралын штаб байгуулагдсан байна. 

 

Хэргийн газарт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон биечлэн ирсэн бөгөөд тэрбээр мөн алан хядагчидтай хатуу тэмцэнэ хэмээн мэдэгдсэний дээр сүм, сургуулиудын хамгаалалтыг чангатгана гэж амласан юм. Улмаар бүхий л христийн сүм болон дунд сургуулиудыг хамгаалахын тулд 7000 орчим цэргийн алба хаагчийг хамгаалалтад гаргажээ. 

 

Гэмт этгээд Тунисийн уугуул байжээ 

 

Ницца хотод халдлага үйлдсэн этгээд Тунис улсаас ирсэн гэж Цранцын Терроризмын эсрэг прокурорын газар мэдэгджээ. Гэмт этгээд  2020 оны 10 дугаар сарын есний өдөр Парис хотод ирсэн аж. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, гэмт этгээдээс 1999 онд төрсөн, Тунисын иргэний нэр дээрх Италийн Улаан загалмайн баримт бичиг олдсон байна. Гэмт этгээд есдүгээр сарын 20-ны өдөр Лампедузу арлаар дамжин Итали руу ирсэн гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ. Түүнд нэгжлэг хийх үед Коран судар болон хоёр гар утас олдсон байна. Тэрбээр 30 сантиметр урттай хутгаар зэвсэглэсэн байсан гэнэ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Muhamedd bol baas:
Muhamedd bol baas oor yu ch bish hasguudaa. Odoo ireed tolgoig mini av daa.. chingisiin huu tolgoigoo ogoh uu avah uu?
2020-10-31
Зочин:
гаднаас хууль бус цагаач аваад байхаар ийм л байна шүү дээ.
2020-10-30