COVID-19: Европт коронавирусийн шинэ төрөл дэгдэж буйг эрдэмтэд анхааруулав
2020-10-30

Сүүлийн саруудад Европын орнуудад коронавирусийн халдварын шинэ төрөл тархсан гэдгийг эрдэмтэд илрүүлжээ. Энэ төрөл нь өмнөхөөсөө хэр аюултай талаарх мэдээлэл одоогоор байхгүй, гэхдээ шинэ штаммыг судласнаар мутаци болон халдварын тархалтыг мэдэж авахад тун чухал гэж Швейцар, Испанийн шинжээчдийн хамтарсан нийтлэлд өгүүлжээ. 

 

Судалгааны зохиогчид Европын өвчтөнүүдээс авсан вирусийн дээжүүдийн геномын дарааллыг судлахад 80 хувьд нь халдварын шинэ штаммаар үүсгэгдсэн геном илрүүлснийг эрдэмтэд 20A.EU1 хэмээн нэрлэсэн байна.

 

Эрдэмтдийн үзэж байгаагаар, коронавирусийн энэ төрөл Испанид өнгөрсөн зун үүссэн гэнэ. Одоогоор энэ вирус Европын 12 улсад тархсаны дэрээ Хонконг болон Шинэ Зеландад ч хүрсэн аж. Одоогийн байдлаар Британид халдвар авсан өвчтөнүүдийн 90 хувьд нь чухамхүү халдварын энэ төрөл байгаа бол Ирландад 60 хувь, Швейцар, Нидерландад 30-40 хувь нь коронавирусийн шинэ төрлийн халдвар авсан гэж эрдэмтэд үзжээ.

 

"Коронавирусийн энэхүү шинэ төрөл мутациас болж ийм хурдтай тархаж байгаа гэдгийг батлах ямар ч баталгаа байхгүй гэдгийг онцлох нь зүйтэй. Түүнчлэн энэ төрөл илүү аюултай гэдэг нь ч батлагдаагүй. 20A.EU1 халдвар өргөн цар хүрээтэй тархсан нь Европ дахь өвчлөл өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл гэсэн үг биш" хэмээн судалгааны зохиогч, Базелийн их сургуулийн эрдэмтэн Эмма Ходкрофт онцолсон байна. 

 

Коронавирусийн шинэ төрөл нь өнгөрсөн зун Европт аюулгүй байдлын арга хэмжээг цуцалсантай холбоотойгоор хурдацтай тархсан байж болзошгүй гэж эрдэмтэд таамаглаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ene:
Ene omhii gitduud chin yu cook hiichvee?
2020-10-31