Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч, 1242 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-10-30 11:08

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.30/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-Сүүлийн хоёр өдөрт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1242 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.

 

Сайн мэдээ нэг хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Тухайн иргэн нь 53 настай, эмэгтэй хүн байгаа. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 340 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 313 байгаа. Нийт эдгэрээд гарсан 313 хүний 3 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 9 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  301 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 27 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 19 хүн хөнгөн, хүндэвтэр 8  хүн байна. 

 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин