Гадаад орноос 26335 иргэнийг татан авчээ
2020-10-30

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.30/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нарын албаны хүмүүс оролцов. 

 

 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

 

-Өнөөдрийн байдлаар 100 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж 80 гаруй орноос 19754 иргэнээ татан авсан бол автозамаар 6581 иргэнийг татан авсан байна. Нийт 26335 иргэн эх орондоо иржээ.

 

Судалгаагаар агаарын замаар ирсэн 19754 иргэнээс бага насны хүүхэдтэй 3333, эрүүл мэндийн шалтгаантай 1996, ахмад настан 1577, жирэмсэн эмэгтэй 627, тусгай хэрэгцээт 349, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон 427, шалтгаантай 87 иргэн, санхүүгийн хүндрэл болон бусад хүндэтгэх шалтгаантай 11358 иргэнийг тус тус татан авчээ.

 

Өнөөдрийн байдлаар 59 тусгаарлах байранд нийт 2857 иргэн хяналтад байгаа. Үүнээс нийслэл хотод 33 байранд 2694, орон нутагт 8 байранд  163 иргэн байна.

 

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар шадар сайдын ажлын алба, УОК, ХӨСҮТ, МХЕГ, ДЭМБ  хамтран орон нутагт коронавирустай тэмцэх бэлэн байдлыг хангуулах сургалтыг зохион байгуулж байгаа. Уг сургалтын зорилго нь орон нутгийн онцгой комиссын дэргэд байдаг шуурхай штабыг тохиолдлын удирдлагын тогтолцоогоор ажиллуулах, энэ чиглэлд хэвшүүлэх, чадавхжуулах. Тохиолдол илэрсэн үед голомтод ажиллах чиг үүрэгтэй шуурхай арга хэмжээний багийг чадавхжуулах бэлэн байдлыг хангуулах юм. Одоогоор есөн аймагт  сургалтаа зохион байгуулсан. 21 аймаг  нийслэлийн бүх дүүргүүдэд энэ сургалтыг зохион байгуулна.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Очир:
Албан газрууд ажлын цаг, ирцийг кноп дарж бүртгэдгийг нэн даруй хориглох хэрэгтэй байна. Ганц корона ч гэлтгүй, бусад халдварт өвчний халдварыг дамжуулах аюултай зүйл гэдгийг дарганцарууд мэддэггүй мангартацгаагаад байна. Онцгойгийнхон энэ тал дээр анхаараачээ?! Маскийг олон нийтийн газарт заавал зүүлгэх хэрэгтэй байна...
2020-10-30