Үхэх эрхийг хуульчилсан орнуудын жагсаалтад Шинэ Зеланд нэмэгдэв
2020-10-30

Шинэ Зеландад явуулсан санал асуулгаар иргэд эвтанази буюу эдгэршгүй хүнд өвчтөнийг өөрийнх нь болон гэр бүлийнхнийх нь хүсэлтээр, эмнэлгийн тусламжтайгаар нөгөө ертөнц рүү явуулах ажиллагааг хуульчлахыг дэмжжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, эвтаназийг зөвшөөрөх 2019 оны хуулийг Шинэ Зеландын хүн амын 65,2 хувь нь дэмжсэн байна. Санал асуулгын дүнд шуудан болон хилийн чанадаас саналаа өгсөн 480 мянга орчим хүний санал ороогүй байгаа бөгөөд эцсийн дүнг дараагийн долоо хоногт гаргах аж. Гэхдээ хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийн босгыг хэдийнэ давсан гэж эрх баригчид мэдэгджээ.

 

Хуулинд тусгаснаар, зургаагаас доошгүй сарын хугацаанд өвдсөн, эдгэрэшгүй өвчинтэй хүмүүст эвтанази хийх бөгөөд доод тал нь хоёр эмч энэ саналыг дэмжих ёстой гэнэ. 

 

Эвтаназийг хуульчилсан бусад орнууд 

Нидерланд

Нидерландад тэсвэрлэшгүй зовуурьтай өвчтөн, өөрөө хүсэлт гаргасан бол эвтанази хийхийг зөвшөөрдөг бөгөөд эвтаназийг хуульчилсан анхны орон нь энэ улс. Өвчтөний гаргасан хүсэлт, мэдэгдэлд ямар нөхцөлд түүнд амьдралаас явахад нь туслах тухай мэдээлэл багтсан байх ёстой. Өвчтөнд эвтанизи хийхийн өмнө дор хаяж хоёр мэргэжилтэнтэй зөвлөлдсөн байх ёстой аж.

 

Швейцар

Үхэх эрх хуулиар баталгаажсан хамгийн алдартай улс бол Швейцар. Энэ нь "Дигнитас" гэх алдартай эмнэлэгтэй холбоотой. Чухамхүү энэ эмнэлгийн ажилтнууд амьдралаас явахын тулд "Дигнитас"-ыг зорин ирдэг эдгэрэшгүй өвчинтэй гадаадын иргэдэд туслаж байв. 

 

Энэ эмнэлэг байрладаг Цюрих хотыг "амиа хорлох аяллын газар" хэмээн нэрлэх нь ч байв. Энд 1941 оноос эхлэн эвтаназийг зөвшөөрсөн бөгөөд жил бүр 200 орчим хүн сайн дураар амьдралаас явдаг аж. 

 

Бельги

Бельги улс Нидерландын араас 2002 онд эвтаназийг хуульчилжээ. Энд зөвхөн Бельгийн иргэдийг л өөрсдийнх нь хүсэлтээр нөгөө ертөнц рүү илгээх хуультай.

 

Эвтанази хийлгэх хүсэлт гаргасан өвчтөн нь "эрүүл мэндийн хувьд найдваргүй, байнга сэтгэл санааны болон биеийн тэсвэрлэшгүй, хөнгөвчлөх боломжгүй зовлон шаналал амсдаг" байх ёстой. Мөн одоогоос найман жилийн өмнө Бельги улс хүүхдүүдэд эвтанази хийхийг зөвшөөрсөн анхны улс болсон юм. 

 

АНУ

АНУ-ын найман мужид сайн дураар амьдралаас явахыг хуульчилсан байдаг аж. Журам нь муж бүрт харилцан адилгүй бөгөөд гагцхүү насанд хүрсэн хүмүүст үйлчилнэ.

 

Канад

Эвтаназиийг хуульчилсан өөр нэг улс нь Канад. Энд зайлшгүй үхэх, эдгэрэшгүй өвчинтэй хүмүүст эмч нар амьдралаас явахад нь туслахыг зөвшөөрсөн юм.

 

Австрали

Австрали улсад саяхнаас эвтаназийг зөвшөөрсөн бөгөөд анхны өвчтөн нь хорт хавдартай Керри Робертсон гэх эмэгтэй болжээ. Тэрбээр Австралийн Бендиго хотод байх ахмадын байранд эмч нарын оролцоотойгоор нөгөө ертөнц рүү одсон байна.

 

Люксембург

Люксембургт 2009 оноос эхлэн эвтаназийг хүлээн зөвшөөрчээ. Энэ хууль нь Бельгийн хуультай төстэй аж.

 

Колумби

Одоогоос таван жилийн өмнө Колумбид анхны эвтаназийг хийжээ. Амны хөндийн хавдар нь тэсвэрлэшгүй өвчин шаналлыг дагуулж байсан 79 настай Колумбийн иргэн сайн дураараа үхэх эрхээ эдэлсэн байна. Харин нутгийн католик сүмийнхэн үүнийг эсэргүүцдэг аж.

 

Герман

Энэ онд Герман улс ч эвтаназийг хүлээн зөвшөөрчээ. ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх сайн дураар амьдралаас одоход дэмжлэг үзүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд өөрийн хүсэлтээр нас барах нь хүний эрх гэж шүүх үзсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгол мэтийн муухай оронд энэ хууль зохихгүй.
2020-11-01
Монголд энэ хууль баталбал олон хүнийг хүсэлтээр нь гээд явуулах байх даа. Дургүй хүнээ эдгэшгүй хүнд өвчнөөр өөрөө хүсэлт гаргасан гэээд... дуусаа
2020-10-31
Зочин:
Монгол мэтийн муухай оронд энэ хууль зохихгүй.