ГХЯ "Монгол бичгийн сарын аян”-ыг зохион байгуулна
2020-10-30

Гадаад харилцааны яам монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс “Монгол бичгийн сарын аян” энэ 11 дүгээр сард зохион байгуулахаар болов. Сарын аяны арга хэмжээг нээж Н.Энхтайван сайд үг хэлсэн ба “Монгол хэл, үндэсний бичиг нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, Та бидний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа юм. Босоо монгол бичиг бол бидний бусдаас ялгарах нэг том ялгарал гэж хэлж болно. Ийм гайхалтай өв соёлыг өвөг дээдэс маань бидэнд үлдээж, сурч эзэмшин, үр бүтээлтэй  ажил үйлсдээ хэрэглэж явах үүднээс өвлүүлэн үлдээсэн” гэдгийг онцлов.

 

1000 жилийн түүхтэй үндэсний сонгодог монгол бичгээ нийтээр сэргээн хэрэглэх, Монгол Улсын гадаад харилцааны үйл ажиллагаанд улам өргөнөөр нэвтрүүлэх, гадаадад сурталчлан таниулах, монгол бичгээр үйлдсэн үнэлж баршгүй арвин их түүхийн бүтээлүүдийг судлах шаардлагатайг Н.Энхтайван сайд тэмдэглээд төрийн яамдуудаас хамгийн түрүүн дотоод нөөц бололцоогоо ашиглан “Монгол бичиг”-ээ сурах  сарын ажлыг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.

 

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд батлан гаргасан “Монгол хэлний тухай” хууль, Засгийн газраас 2020 оны 3 дугаар сард баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэх үүднээс “Гадаад харилцааны яамны хэмжээнд 2020-2021 онд монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үйл ажиллагааны урьдчилсан төлөвлөгөө”-г Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлуулаад байна.

Shuud.mn
Сонин хачин
hgbfd pok:
МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би түүний имэйлээр joseluisloans@gmail.com хаягаар компанитай холбогдсон Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичиж, компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авсны дараа би титмийн дэгдэлт эхлэхээс өмнө 12-р сарын 18-нд зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)
2020-11-07
Hmmmmm:
Ёстой харагдаач. Бүр ГХЯ шүү сайд нь хүүкээсээ оноо авах гэсэн шүү юм байх даа чааваас. Мэрэгжлийн сдаа мөнүүүүү айн.
2020-10-31
сонин юмаа:
Би нэг хуучны монгол бичигтэй гэмээр хуудас материал нетээс олоод хүмүүсээс асуусан мэддэггүй ээ, их л хуучны бичгээр бичиж гэцгээв. Тэгтэл тэр нь дээр үеийн араб хэл дээрхи үлгэр байж. Сирид босоогоор бичиж байсан юм биш үү. Босоо бичиг уйгараар дамжиж манайд ирсэн бололтой.
2020-10-30