ШУУД: "Цагааннуур", "Боршоо" боомтыг 21 хоногийн хугацаанд хаахаар боллоо
2020-10-30

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ. 

 

 

 

Шадар сайд Я.Содбаатар:

 

-Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Баян-Өлгий аймгийн Цагаан нуур, Увс аймгийн Боршоо боомтыг  арваннэгдүгээр сарын 02-ноос 21 хоногийн хугацаанд түр хаах шийдвэр гаргалаа. 

 

 

Учир нь манай улстай хил залгаа ОХУ-ын бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж, дэлхий нийтэд коронавирус цар тахлын хоёр дахь давлагаа эрчимтэй явагдаж байна. Сүүлийн өдрүүдэд улс хоорондын тээвэрт явж байгаа ачаа тээврийн машины жолооч нараас  коронавирусийн тохиолдол илрэх нь нэмэгдэж байгаа. Одоогийн байдлаар нийт 30 жолоочоос коронавирус илэрсэн. Өнгөрсөн шөнө/2020.10.29-30/ Цагааннуурын боомтоор орж ирсэн ОХУ-ын  хоёр жолоочоос коронавирус илэрлээ. Цагааннуур, Боршоо боомтоор нефть, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, малын тэжээлийн тээвэр явж байна.  Зорчигч тээвэр явахгүй байгаа. 

 

М.Насан 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Hilee nee gej zunjingaa oriloldsondoo uhernuud
2020-11-01
Гайхагч:
Содоо дарга өөрөө маскгүй байгааг юу гэж ойлгох вэ? Трамп шиг буруу үлгэр үзүүлэдэг нь ямар учиртай юм бэ? Ийм том дарга зүгээр нэг санаандгүй үйлдэл хиймээргүй юм...
2020-10-31
иргэн:
эсрэгээрээ хойд урд 2 хилээ хаахгүй юм уу
2020-10-31