Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2020-10-31 10:20

Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 31. Санчир гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 15. Бямба гараг. Шийдэм одтой, зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

 

Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Shuud.mn
Сонин хачин