COVID-19: Ханхүү Уильям халдвар аваад эдгэрчээ
2020-11-02

Ханхүү Уильям дөрөвдүгээр сард коронавирусийн халдвар аваад эдгэрсэн тухай The Sun сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, ханхүү "хэний ч санааг зовоохгүйн тулд" халдвар авснаа нууцлахаар шийдсэн гэнэ. Түүний аав, хунтайж Чарльз болон Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар коронавирусээр өвчилсний дараа 38 настай ханхүү Уильям халдвар авсан байна. 

 

"Уильям вирусийн халдвар аваад биеийн байдал нь маш хүнд байсан. Хэсэг хугацаанд тэр амьсгалахад хүнд байсан тул эргэн тойрныхон нь бүгд цочирдсон байлаа" хэмээн эх сурвалж The Sun сонинд мэдээлжээ.

 

Энд дуулгахад, Их Британи улс коронавирусийн халдварын тоогоор дэлхийд есдүгээрт бичигдэж байгаа юм. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш халдварын нийт тохиолдол нэг саяыг давсан бол халдварын улмаас 47 мянган хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ужуж:
Ханхүүгийн үс ингэж халзраад янзалж чадахгүй байхад тэр элдэв тос мос бол худлаа гэдэг нь тодорхой юм байна. Шилжүүлэн суулгавал яадын гэхээс.
2021-09-02