ВИДЕО: Эдийн засгаа дэмжих, хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажиллаж байна
2020-11-02

 

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван мэдээлэл хийж байна. Тэрбээр:

 

-Шинэ Засгийн газар гадаад харилцааны салбарт өндөр ач холбогдол өгч байгаа.  Гадаад харилцааны яам нийт 47 ажилтантай. 13 газартай. 5 хэлтэстэй үйл ажиллагаагаа явуулдаг. Гадаад харилцааны яам, гадаад харилцаанаас гадна, гадаад эдийн засаг, худалдааны бодлогыг хариуцдаг.   

 

Манай улс 192 оронтой дипломат харилцаатай. Мөн 78 олон улсын байгууллагуудтай гэрээ хэлцэлтэй байдаг.

 

Шинэ засгийн газар байгуулагдаад эхний ээлжид юунд анхаарч ажиллах талаар сайдын зөвлөлийн гишүүдийн өмнө тавьсан. Үүнд найман том асуудлыг тусгасан. 

  • Гадаад харилцааны нэр хүндийг өсгөх, нэмэгдүүлэх

  • Коронавирусийн нөлөөллийг багасгах

  • Коронавирусээс шалтгаалж гадаад харилцааны олон ажил зогсонг байдалд орсон. Энэ  нөхцөл байдлаас гарах шинэ нөхцөл байдалд дасан зохицох 

  • Хилийн чанадад байгаа иргэдээ эх оронд нь татан авах 

  • Эдийн засгийн байдал хүнд байгаа. Энэ байдлаас гарахын тулд гадаад харилцааны яамнаас дэмжих

  • Гадаад харилцааны эрх зүйн шинэчлэл хийх 

  • Гадаад харилцааны яам дотроо сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх 

 

Иргэдээ татан авах ажил: 

 

Гадаад харилцааны яам дэлхийн  91 оронд хүрч ажилласан. Миний бие сайдаар томилогдсоныхоо дараа монгол улсад байгаа 26 дипломат төлөөлөгчийн тэргүүн нарыг хүлээн авч уулзсан. Эдгээр уулзалтаараа гадаадад байгаа манай улсын иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх , эх орондоо буцахад нь туслаарай гэсэн хүсэлт тавьсан. 

 

Манай улсаас гадаадын 47 оронд дипломат төлөөлөгчийн газар байдаг. Төлөөлөгчийн газрын тэргүүн нарт албан даалгавар өгч ажилласан. Эх орондоо ирэх иргэдийн хүсэлтийг ил тод болгож хууль тогтоомжид нийцүүлж ажилласан. 

 

ОУШХБ-тай хамтран нутаг буцах зардалгүй болсон 120 иргэнийг эх оронд нь авч ирсэн. Тэдгээр хүмүүсийн зардал 140 сая төгрөгийг ОУШХБ-аас гаргаж өгсөн. 

 

Цар тахлын энэ үед эдийн засгаа дэмжих, хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажил хийсэн. Бизнес эрхлэгчдэд хүндрэл учирсан. Үүнийг хэвийн явуулах чиглэлээр онцгой анхаарсан. Экспорт, импортыг хэвийн явуулах чиглэлээр онцгой анхаарсан. Евро Азийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ хэлцэл байгуулах ажил дэвшилттэй байгаа.

 

Мөн бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг эрх зүйн хүрээнд хамгаалах түвшинд дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн талаар зөвлөгөө өгөх хэлэлцээрт нэгдэж орсон.  Махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ хөтөлбөр боловсруулж ажиллаж байна гэлээ. 

 

 

М.Насан 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
ganaa:
ereend baigaa ard irgedee awj chadahgui baij ih tom tom yum yarihiin mooo arai l denduu gomdood baihiin hytad humuus odor bur mongol ard irged ni huleeged 2 sar bolj baidag yagad iim yum bee yadaj 10 jilee togsson hun bizde tolgoi ni iim bhad dood ajilchid ni argagui shuu de hytadaas yawah ged yawah arga olj yadaj baigaa mongol ulsiin irgen bn
2020-11-02