ШУУД: Төрийн өмчит компаниудын зардлыг танах талаар судална
2020-11-02

 

УИХ-ын гишүүн С.Амарсайхан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж байна. 

 

 

-Нийслэлийн төсвийг танах асуудал яригдаж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

 

-Нийслэлийн төсвийг ирэх 2021 онд 421 тэрбум төгрөгөөр төсөвлөхөөр оруулж ирсэн. Өнгөрсөн жил 210 тэрбум төгрөг байсан. Улаанбаатар хотын асуудал улам нэмэгдээд байна. Ковидийн үед тэр дундаа нийслэлийн төсвийг анхаарах хэрэгтэй. 

 

-Төсвийг танах талаар ярилцсан уу?

 

-Халамжаа зорилтот бүлэг рүүгээ чиглүүлэх хэрэгтэй. Төрийн өмчит байгууллагуудын зардлыг танах талаар ажлын хэсэг байгуулж ажиллахаар ярьж байна. Орлогоо яаж нэмэгдүүлэх талаар мөн хэлэлцэж байна. 

 

-Төрийн өмчит компаниудын захирлууд төрөөс хүүхдийн сургалтын төлбөрийг төлж байгааг хэрхэн үзэж байна вэ?

 

-Төрийн өмчит үйлдвэрийн газрууд төсвөө хянаж, улсын төсвийг хэрхэн нэмэгдүүлэх талаар ажиллах ёстой. Гэхдээ төлөвлөснөөсөө орлогоо нэмэгдүүлсэн бол нийгмийн асуудалд зарцуулах журамтай. Төрийн өмчит компаниудын төсвийг хянах хэрэгтэй. 

 

-Гишүүд тойрогтоо мөнгө төсөвлөж байна. Гишүүдийн зөвлөхүүд төрийн бус байгууллага байгуулан, мөнгө гаргаж байгаа та юу гэж үзэх вэ?

 

-Гишүүд тойрогтоо ажилласан, хууль санаачлах зэрэг тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж УИХ-ын Тамгын газраас санхүүжилт гаргуулна.

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин