ЭМЯ: Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 350 боллоо
2020-11-03

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.03/ хийлээ.

 

 

 

ЭМЯ-наас өчигдөр/2020.11.02/ сүүлийн гурван өдөрт 9 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 349 болсон талаар мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр манай улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 350 болсон талаар ЭМЯ-наас албан ёсны цахим хуудсаараа дамжуулж мэдээллээ. 

 

Үүнээс эдгэрсэн тохиолдол 313 байгаа. Нийт эдгэрээд гарсан 313 хүний 2 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 4 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  307 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 36 хүн  эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлбэл, 32 хүн хөнгөн, хүндэвтэр 5  хүн байгаа аж.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин