АНУ-ын сонгууль: Канье Уэст сонгуульд өөрийнхөө төлөө саналаа өгчээ
2020-11-04

Америкийн рэпер Канье Уэст АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад анх удаа оролцож, өөрийнхөө төлөө саналаа өгсөн гэнэ. Энэ талаар тэрбээр Твиттер хуудсандаа бичжээ. 

 

Уэст нэрсийн жагсаалтад өөрийнхөө нэрийг  дугуйлсан гэж онцолсон байна. Тэрбээр одоо амьдарч буй Вайоминг мужийн саналын хэсэгт очин саналаа өгчээ.

 

Рэпер Канье Уэст Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх гэж байгаа талаар наймдугаар сард олон нийтэд ил болсон. Өмнө нь тэрбээр Дональд Трампыг дэмжиж байсан ч дараа нь "улаан малгайгаа тайлж " /shuud.mn: ийм өнгийн малгай Ерөнхийлөгч Трампын дэмжигчид өмсдөг/  өөрийнхөө сонгуулийн кампанит ажлыг эхлүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Уэст Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх талаар анх 2015 онд бодож эхэлсэн бөгөөд тухайн үед хүмүүс үүнийг наргиан гэж ойлгон, ийм зүйл хийх хэрэггүй гэж зөвлөж байжээ.

 

Өнгөрсөн наймдугаар сард Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр болж тэрбээр 50 мужаас 11-т нь нэр дэвшихэд шаардлагатай гарын үсэг цуглуулж чадсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин