Д.Нямхүү: Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 16 жолооч хэвтэн эмчлүүлж байна
2020-11-04 11:12

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.04/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-Сүүлийн хоёр өдөрт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 613 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 3 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 20-нд БНЭУ-Улаанбаатар чиглэлийн нислэгээр  ирсэн хоёр, эрэгтэй,  хүний давтан, энэ сарын 02-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн машины жолооч, 33 настай, ОХУ-ын иргэний шинжилгээнд тус тус илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар 16 ачааны машины жолооч  ХӨСҮТ-д  хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс 12 нь гадны иргэн байна.

 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 352 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 314 байгаа. Нийт эдгэрээд гарсан 314 хүний 2 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 3 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  309 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 38 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 30 хүн хөнгөн, хүндэвтэр 8  хүн байна. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Enetheg ???????:
Enethegt hezee ongots nischihvee? Huvaarit baihgui bsan daa.
2020-11-04
Зочин:
Вирус илэрсэн гадаад иргэнийг хил дээр саатуулж буцааж байх хэрэгтэй байна. Оросуудад жолооч нартаа шинжилгээ хийж байхыг шаардах хэрэгтэй байна.
2020-11-04