Нийслэлд 197 халаалтын зуух түүхий нүүрс түлэх тусгай эрхтэй
2020-11-05

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас түүхий нүүрс түлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Үүнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар,  Цагдаагийн Ерөнхий газартай хамтран “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хяналт шалгалтын удирдамжийн дагуу Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт явуулсан аж.

 

Нийслэлд 19 ААНБ-ын 81 халаалтын зуухны байршилд 197 халаалтын зуух түүхий нүүрс түлэх тусгай зөвшөөрөлтэй. Энэ сарын эхний 3 өдрийн байдлаар “Ану сервис” ХХК, “Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ, “Хоёулаа хүү” ХХК, олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, “Монгол эко” мах ХХК, “Промон трейд” ХХК, “Ихэр шарангад” ХХК, “Элбэгдулаан” ХХК,   “Биокомбинат” УТҮГ, “Зэвсэгт хүчний 326 дугаар анги” зэрэг 10 аж ахуйн нэгжийн 57 объектын 127 халаалтын зуухыг хамруулан шалгаад байна. Шалгалтын үеэр түүхий нүүрс түлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын нүүрсний нөөцлөлт, үнс, нүүрсний агуулах савны битүүмжлэл, камержуулалт хийгдсэн эсэх, агаар хамгаалах тоног төхөөрөмжийг ашиглах журмыг хэрэгжилтийг  шалгах юм. Эдгээр 10 аж ахуй нэгжийн 57 объектод түүхий нүүрсний нөөц 4814тн, хоногт хэрэглэж байгаа нүүрсний хэмжээ  147 тн гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин