ШУУД: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа
2020-11-05

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн эцсийн  хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна. 

 

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

 

-Ханшийг зохиомлоор өгсөж, хожсон хэдхэн банк бий шүү. Өнөөдөр хил хаагдсан энэ үед дотоодын аж ахуйн нэгжээ дэмжих хэрэгтэй. Аж ахуйн нэгжийг дэмжихгүйгээр амьдрал урагшлахгүй шүү. 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-Өнөөдөр зургаан аймаг зудын байдалтай байна. Өвөл хүйтэн болохоос өмнө махны компаниудад тодорхой хэмжээний санхүүжилт өгч, малчдаас мах авч борлуулах хэрэгтэй. Малчид өвлийн хүндрэлтэй, зуд болох эрсдэлтэй энэ үед төр засгаас гарах шийдвэрт баяртай байх болно шүү. 

 

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

 

-Хөдөө аж ахуйн салбар дээр махны үнэ малчдын гар дээрээс килограмм нь 5000 хүртэл төгрөгөөр борлуулагдаж байна. Энэ нь монголчууд өнөөдөр мөнгөний бодлогоо дэмжихгүй байна. Хөдөө аж ахуйн салбар малчдын мал махны үнийг экспортыг дэмжих чиглэлээр заах хэрэгтэй. Мах эцсийн бүтээгдэхүүн, энэ өөрөө валют. Ээн заалтын томъёолол өөрөө бүрхэг байна. 

 

Ийнхүү зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсаны дараагаар 2021 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг гишүүдийн олонхийн саналаар баталлаа. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин