ЭМЯ: Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 353 боллоо
2020-11-05

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.05/ хүргэж байна. 

 

ЭМЯ-наас өчигдөр/2020.11.04/ сүүлийн хоёр өдөрт гурван хүний шинжилгээнд коронавирус илэрч батлагдсан тохиолдол 352 боллоо гэж мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч батлагдсан тохиолдол 353 болжээ. 

 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 353 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 314 байгаа. Нийт эдгэрээд гарсан 314 хүний 2 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 3 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  309 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 39 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 21 хүн хөнгөн, хүндэвтэр 15, хүнд 3  хүн байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
yamar hunees ilrevee gedegiig todorhoi bichij boldoggui yumuu
2020-11-05