ШӨХТГ: МҮИС, Монголын хамгийн том их сургууль биш
2020-11-05 12:03

 

Монголын Үндэсний их сургууль нь “Монголын үндэсний их сургууль-Монголын хамгийн том их сургууль” гэж  өөрсдийгөө тодотгож, цахим хуудас  болон нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр реклам, зар сурталчилгааг түгээсэн байна.

 

Энэ нь Зөрчлийн тухай хуульд  хуулиар хориглосон зар сурталчилгаа захиалсан, бүтээсэн, түгээхийг  хориглосон  зүйл заалтыг зөрчсөн болох нь хяналт шалгалтын үед тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Монгол хамгийн том сургууль гэдгийг хэн тогтоодог, хаанаас, ямар байгууллага гаргадаг нь тодорхойгүй байхад өөрсдийгөө хамгийн том сургууль гэж тодотгох нь хэрэглэгчийг төөрөгдүүлж, зөв сонголт хийхэд сөргөөр нөлөөлж байгаа гэж ШӨХТГ-аас үзжээ. 

 

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Монголын Үндэсний их сургууль-Монголын хамгийн том их сургууль” гэх зар сурталчилгаа түгээсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн тул  Монгол Үндэсний их сургуульд  тус хуульд заасны дагуу торгууль ногдуулсан байна.

 

Тодруулбал 2017 оны 07-р сарын 01-ээс эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар Торгуулийн хэмжээг нэгжээр тогтооцдог болсон. Нэг нэгж 1000 төгрөгтэй тэнцэх бөгөөд ШӨХТГ-аас МҮИС-ийг 5 сая төгрөгөөр торгожээ. 

 

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ:

 

10.1 дүгээр зүйл.Зар сурталчилгааны тухай хууль зөрчих

 

4.Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Shuud.mn
Сонин хачин
ene ih balai surguuli medlegtei medleggui ni medegdehee bsan yamarch oilgomjgui heden ongiroo bagsh nar yamarch humuujilguioyutanguud bdag yum bnlee
2020-11-06
арай дэндэж байгаа шүү:
Энэ сургууль арай дэндэж байгаа, ичих нүүрэндээ илэг наасан луйварчид гэж л энэ байх. Жишим ч үгүй, МҮИС Монголын хамгийн том их сургууль гэж хэлж чадаж байгаа нь л цагаандаа гарсан луйварчид гэдгийг харуулна
2020-11-06
Хамгийн том нь байсан ч тэгж суртачилгаа хийж болохгүй учир нь бусдыг доош хийж өөрийгээ сурталчилж баына гэсэн үг
2020-11-05
Ene hogiin surguuliig gazriin horsnoos archih heregtei. Ongotsnii nisgegch hurtel beltgene gene uu. Soliorchihson balai ТМС
2020-11-05