ШУУД: “Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн медалийг дэмжсэнгүй
2020-11-05

 

Байнгын үйл ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан  “Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.  Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн  Н.Энхболд нарын 5 гишүүн өргөн мэдүүлжээ. Уг медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгох бөгөөд  ямар нэг эдийн засгийн эрсдэлгүй гэж хууль санаачлагчид үзжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав. 

 

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

 

-Социолизмын үеийн одон медалийн тогтолцоотой үлдсэн хоёрхон улсын нэг нь манайх. Төрийн одон медаль намынх болсон. Бид нийгэмд хавтгайрсан төрийн одон медалийн тогтолцооноос салах цаг болсон. Сумын, аймгийн, салбарын, төрийн гээд энгэр дүүрэн медальтай хоёрхон улсын нэг манайх шүү дээ. 30-40 настай энгэр дүүрэн медаль зүүсэн залуус байна. Зүүхээсээ ч ичиж байна. 70 наснаас дээш ахмад настнуудад Алтан гадасыг нь өгөөд цаашид одон медалиасаа татгалзвал яасан юм бэ. 

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

 

- Хэдэн хүнд медаль өгөх юм бэ. Энэ тогтоолын төслийг больчих. Наадахыг чинь бид хэд л зүүнэ. МАН-ынхан ярьж байгаад бүх одон медалийг хориглочихооч. Цаашид одонг цэгцэлье. Бид нар санаачлаад одон медалийг болиулах эхлэлийг тавих хэрэгтэй. УИХ санаачилга гаргаад энэ хуулийн төслийг батлахгүй байх хэрэгтэй. Сум, аймгийн одон гэж байхгүй шүү, төсвийн мөнгөөр бол бүр болохгүй гэж хэлэх ёстой. 

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

 

-1000 ширхэг медалийг хийлгэнэ гэж байгаа. Ардчилсан парламентыг бий болгоход хувь нэмрээ оруулсан хүмүүст өгнө гэж байна. Н.Алтанхуяг гишүүний хэлж байгаатай санал нэг байна, гэхдээ цаашдаа. Харин энэ удаад үүнийг батлаасай гэж бодож байна. Хэд хэдэн удаа ажлын хэсэг хуралдаад 30 жилийн ойгоо тэмдэглэх ажлаа төлөвлөчихсөн. Одоогийн байдлаар төсөв мөнгийг хараахан батлаагүй байна. Тэнд тэдэн төгрөгөөр хэвлэнэ гэсэн тооцоо хараахан гараагүй. Байнгын ажиллагаатай парламентын ой бол сум, нэгдэл, байгууллагын ойгоос арай өөр учир ажлын хэсэг ярьж байгаа д тогтоолын төслийг боловсруулсан. 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

- Алдарт эхийн одонтой адилхан шударга шалгууртай болгох хэрэгтэй байна. 25 жил ажилласан бол Алтан гадас, 35 жил бол Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гэх мэт. 30 жилийн ойн медалийг бид зүүлээ гээд ухаантай, баатар болохгүй. Бид үүнээс эхэлье. Одон олгох шалгуурыг тодорхой болгоё, эсвэл бүр одонгоо болье.

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

 

-Тогтоолын төслийг дэмжихгүй байна. Элдэв одонг нэмэх биш хасаж цэгцэлмээр байна. Ямар ч үр ашиггүй, ямар ч санхүүгийн боломж олгодоггүй шагналаар яах юм бэ. 

 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар “Монгол Улсын Их Хурал 30 жил” бий болгохыг дэмжсэнгүй, хууль санаачлагчид буцаалаа. 

 

Дараагаар нь 2021 оны улсын төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-06-24
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-06-24
ОЙН МЕДАЛ:
УИХ-ЫН 30 ЖИЛ ГЭЖ ОЙН МЕДАЛ ГАРГАХ НЭЭ ДЭЭ.... ЕРӨНХИЙЛӨГЧ ЮУГААРАА ДУТАХЫН. ЗАСГИЙН ГАЗАР Ч ДУТАХГҮЙ . ТЭГЖ ЯРИВАЛ СОЁЛЫН ЯАМНЫ 1 ЖИЛИЙН МЕДАЛ ГАРГАЖ ТААРАХ НЬ.:.. БАС ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ. ДЭЭД ШҮҮХИЙН ОЙН ТАГНУУЛ ЦАГДААГИЙН ОЙН БАС БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ГЭХЧИЛЭН ...
2020-11-06
yag unene:
tsereg tsagdaa ch gesen neg zuutei tumur uguhuu boli ter ni bas yaria huuruu hor orj bj irne tuuniihee orond amidrald ni uldeh tsalingiin shatlal zereg deb irj bbal zugeer ter zereg deb shatlal ni tetgebert garahad ni hubi tootsogdoj olgohdoh baidlaar tuunees hoid sollingos shig enger duuren tumur moodnoos garsaan ugbul chanartai zuun hunee olj hiisen gaviyand ni tohirson bh heregtei tuunees ter odon medaliig dagaj tusbiin mungu ideh arga ybaad bn shu turiin alband zaabal tumur zuuh ymar hereg bn salvariin terguuni ajiltan ugluu gehed tsaasaar olgo boloo bizdee gadna yer ni manaihaas uur ulsad tumur zuuh eemeg garih zuuj goyoj goodoh zagbardah yum alga hurgui uurt taarsan hubtsastai urdah ajlaa hiigeed l ybj bbal heden odontoi ymar eemegtei heden nastai ni chuhal bish bid iim helber zagbar huusun yumaa hayah heregtei shu
2020-11-06
Зочин:
Одонтуяагийн одон мэдал бүтсэнгүй,одоо өөрөө захиалаад зүүж болно шдээ
2020-11-06
Zuv:
Манай энэ их хуралд эрүүл гишүүд байгаад баярлаж байнаа. Одон медаль цол хэргэм гуншинг бүр болих хэрэгтэй
2020-11-05
АМИНЭРДЭНЭ:
USAN TENEG
2020-11-05
Odon medali bagadaagui. Yamar ch une tsenegui bolson. Iim ih humuus ingej ih shagnuulj baigaagii ni bodohoor uls hugjuuruu delhiin ih gurnuudiig guitstsen yum shigee.
2020-11-05
Алзахгүй:
Одоо том, жижиг байгууллага бүр медаль гаргадаг, түүнийг нь зүүх дуртай хүн ч олон болж дээ. Нэг их л гавьяатай партизан болох гэдэг юм байх даа, хөөрхийс...Гавьяат ч гэж "нохой долоо" гэмээр амьтдад өгдөг гуншин болж...
2020-11-05
mgl emegtei:
Iim medal gargana gej sanaachildag hyn ygyi mun tenegee, halag gej
2020-11-05