ВИДЕО: Сургуулийн орчин надад хаалттай
2020-11-05

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд явган хүний зам, барилга байгууламжийн стандарт, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын авто машины зогсоол холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхтэй танилцлаа. Энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрын дарга Э.Тамир:

 

-Бидний өнөөдөр танилцаад явж байгаа хүртээмжийн тухай асуудал болон тэргэнцрийн хэрэглээ их хөндөгддөг. Нийтдээ 107075 хүн тэргэнцэр хэрэглэдэг гэсэн тоо бий. Үүнээс Улаанбаатар хотод 40 хувь нь амьдарч байгаа. Дүүргүүдэд 2500-3500 хүн байдгаас 40 хувь нь төрөлхийн, 60 хувь нь олдмол байдаг эдгээрийн 20 хувь нь хүүхэд байдаг юм. Жендерийн хувьд тэнцүү. 

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар ажиллагаа явуулдаг 600 гаруй ТББ байдаг. Үүнээс идэвхтэй 60 байгууллага бий. “Шүхэр” “Форум” гээд том хоёр холбоонд хуваагддаг юм. Жилийн төлөвлөгөөг хамтарч боловсруулдаг учраас сайн уялдаж ажилладаг. Бид 16 яаманд судалгаа хийхэд дөрвөн яам л хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй гэж судлагдсан.

 

Тэргэнцэртэй иргэн:

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настан хэрэглээ нь илүү. Тэргэнцэр болон дугуйтай хэрэгсэл ашигладаг хүмүүс олон, хүүхдээ түрсэн ээж хүртэл дугуйн хэрэгсэлтэй. Ялангуяа хуучны байшин барилгууд хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүн нэвтрэхэд хүндрэлтэй, бараг боломжгүй. Тиймээс хүртээмжийг нэмэгдүүлээсэй гэж хүсдэг. Би таван давхар орон сууцны нэг давхарт амьдардаг. Гэрлүүгээ орох болгондоо тодорхой хэмжээгээр хүний тусламжтайгаар орно. Өөрөө  энд тэндхийн байгуллага руу орж чадахгүйгээс болоод төрийн үйлчилгээнээс хоцорч байсан удаа байхгүй. Хаяг дээрээ тогтмол оршин суудаг учраас хорооныхон таньдаг болсон, утсаар ярьчихдаг. Нөгөөдүүл маань ч гарч ирээд үйлчилгээгээ өгөх боломж байдаг. Хагийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй хүн чинь өөрийн биеэр хороо руугаа ороод ажлаа хөөцөлдөх хүсэлтэй байдаг юм. 

Гэхдээ сургуулийн орчин маш хэцүү байдаг. Жишээлбэл, би хоёр хүүхэдтэй тэгэхэд эцэг эхийнх нь хуралд өнөөдрийг хүртэл нэг ч сууж үзээгүй. Сургуулийн орчин миний хувьд хаалттай. Энэ нь хүртээмжгүйгээс болоод тэр. Гэхдээ гудамж талбайд явж байхад иргэдийн зүгээс туслах тохиолдол олон.

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
irgen:
negent iim ih hyn tergenzer hereglej baigaa bol dorvitoi arga hemjee avah zag boljee !!!
2020-11-05