Нийслэл төсвөө тодотгоно
2020-11-09

 

Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагсан  НИТХ бүрэлдэхүүнээ баталж, хотын удирдлагуудг томилооод байгаа. Шинээр томилогдсон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн 2020 оны төсвийн тодотголын төслийг НИТХ-ын дарга НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд  өргөн барилаа. 

 

Цар тахлын улмаас нийслэлийн энэ оны төсөв төлөвлөсөн хэмжээнээсээ тасарсныг өмнө удирдлагууд онцолж байсан.  УИХ-аар хуулийн дагуу ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа энэ үед нийслэл энэ оны төсөвтөө тодотгол хийж, ирэх оны төсвөө боловсруулахаар болсон байна. 

 

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Ойрын хугацаанд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулж, 2020 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх болно” гэдгийг тодотгож байсан юм. 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин