ВИДЕО: МАН гишүүдийнхээ хариуцлагыг чангатгана

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Бүлгийн хуралдаанаар юу хэлэлцсэн бэ?
-Намын бүлгийн дүрэм, дотоод зохион байгуулалт, байнгын хороо болон нэгдсэн чуулганы үйл ажиллагаанд оролцож байгаа байдал зэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-Гишүүдийн хариуцлага нэмэгдэж байна гэсэн үг үү?
-Дотоод асуудал их байлаа. Хариуцлагаа чангатгана.
-Гишүүд хуулийн байгууллагааг шалгагдаж байгаа. Энэ талаар...?
-Иргэн хүн хэнийг ч шалгуулж болно. Д.Өнөрболор гишүүнийг шалгагдаж байгаа гэж мэдээлсэн. АТГ-аас шалгагдаагүй гэсэн хариу авсан.
-Дэгийн хуульд ямар өөрчлөлт оруулж байна вэ?
-Гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, Цэцийн дүгнэлт зэрэгт өөрчлөлт орж байгаа.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ