ВИДЕО: Шилэн дансны хуульд өөрчлөлт оруулна

img

 

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.

 

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

 

-Шилэн дансны хуулиар таван саяас дээш гүйлгээ хийсэн тохиолдолд Шилэн дансанд байршуулах заалттай. Таван сая гэсэн босгыг нэг сая болгох, хариуцлагыг тогтолцоог тусгах талаар нэмэлт оруулахаар боллоо. Төрийн өмчит компаниуд шилэн дансанд мэдээллээ байршуулаагүй бол хариуцлага тооцдог байх хэрэгтэй гэсэн хуулийн зүйл заалтад оруулах нь зүйтэй гэж үзэж Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барина гэлээ. 

 

Мөн Шинжлэх ухаан, академийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг АН-ын бүлэг дэмжээгүй байна. 

Н.Нягт 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ