Байден АНУ-д амны хаалт зайлшгүй зүүх журам нэвтрүүлнэ
2020-11-09

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жозеф Байден улс орон даяар амны хаалт зайлшгүй зүүх журам нэвтрүүлэхээр шийдсэн гэнэ. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Фокс Ньюс суваг мэдээлжээ. 

 

Фокс Ньюс сувгийн мэдээлснээр, улс төрч ойрын ойд мужуудын захирагч болон томоохон хотуудын дарга нарруу утасдан, амны хаалт зайлшгүй зүүх журам нэвтрүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэнэ. Мужуудын захирагчид татгалзвал, хотын дарга нарт хандан амны хаалт зүүх журмыг нэвтрүүлэхийг хүсэх аж.

 

АНУ-ын хуулийн дагуу муж болон тойрог бүр өөр өөрсдийн гэсэн хөл хорио, хязгаарлалтыг хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд Вашингтон албан журмаар зохицуулах эрхгүй юм.

 

Энд дуулгахад, АНУ коронавирусийн халдварын тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа бөгөөд энэ сарын зургааны өдөр хоногт илэрсэн халдварын тоо анх удаа 120 мянгыг давсан юм. Даваа гарагийн байдлаар АНУ дахь батлагдсан халдварын тохиолдол 10,1 саяыг давж, үүнээс 238 мянга гаруй хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин