ВИДЕО: Алтанбулагийн эрсдэл өндөр байна
2020-11-09

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг/2020.11.09/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан нар оролцлоо.

 

ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан:

 

-Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах зорилгоор коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч зохион байгуулж байгаа. ОХУ-ын нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар их байгаа учраас хойд  хэсгээ онцгой анхаарах шаардлага байна. Энэ хүрээнд УОК-ын шийдвэрээр мэргэжлийн судалгааны байгууллага Алтанбулаг, Боршоо, Цагаан нуур боомтод эрсдэлийн судалгааны үнэлгээ хийгээд дуусаж байна. Цагаан нуу, Боршоо боомтод аюул эрсдэлийн үнэлгээ хийж сэжигтэй гэсэн долоон тохиолдлыг тусгаарлаж шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан. Тиймээс тус аймгийн нутаг дэвсгэр дээр коронавирус байхгүй гэсэн үг.

 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын  нөхцөл байдалтай  зам тээврийн сайдаар ахлуулсан УОК-ын Шуурхай штаб болоод бусад мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн баг ажиллаад ирлээ.

 

ОХУ-ын нутаг дэвсгэр, хил залгаа нутаг дэвсгэрт нөхцөл байдал хүнд байна. Манай улсын цаг уурын нөхцөл байдлаар салхи хойноосоо байгаа учраас тооцож, сэргийлэх  зүйл их байна.

 

Мөн Алтанбулаг боомтоор ачаа тээвэр эрхэлдэг  иргэд аж ахуй нэгжүүд боломжтой бол ачаа тээврийг галт тэргээр зөөх боломж руу шилжихгүй бол эрсдэл өндөр байна. Энэ нь магадгүй аюултай байдал руу шилжиж магадгүй учраас өнөөдөр цагдаагийн байгууллагаас  тодорхой саналуудыг бэлтгэж УОК-ын Шуурхай штаб, УОК-д өгч байна.

 

Мөн Алтанбулаг боомтын хөдөлгөөн, Алтанбулагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн тандалт судалгаа хийж байгаа. Дүн мэдээ нь удахгүй гарах байх. Иргэд олон нийтийн цугларсан газар анхаарлаа хандуулах хэрэгтэй. Иргэд амны хаалтаа заавал зүүдэг, бусдадаа шаардлага тавьж байж энэ эрсдэлийг даван  туулна гэв.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин