М.Оюунчимэг НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчтэй уулзлаа
2020-11-10 07:50

 

УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга М.Оюунчимэг  НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Каори Ишикаваг хүлээн авч уулзаа.

 

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга М.Оюунчимэг олон талын нийгмийн асуудлаар хамтран ажиллаж байгаад талархаж буйгаа уламжлаад тэр дундаа хүүхдийн эрүүл мэнд, нөхөн үржихүй, залуусын хөгжлийн асуудал зэргийг дэмжин ажилладагт талархлаа илэрхийллээ.

 

 

Энэ удаагийн УИХ, Засгийн газар эрүүл мэндийн салбарт реформ хийхээр ажилдаа ороод байна. Үүний тод жишээ энэ салбарын томоохон хуулиудыг шинэчлэх ажил идэвхжиж, өнгөрсөн оны болон энэ оны төсөв дээр эрүүл мэндийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмсэн нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлыг анхаарч байгааг илтгэж байна. Нийгмийн бодлогын байнгын хорооны даргын хувьд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн ажилд  манлайлан ажиллах болно хэмээлээ.  Мөн НББХ Ковид19 цар тахлын үед иргэдээ ажилтай орлоготой байлгахад онцгой анхаарч холбогдох яам, ЗГ-тай нягт холбоотой ажиллаж байгааг онцлоод цаашид нийгмийн чиглэлийн бүхий л ажилд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. 

 

 

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Каори Ишикавата 2019 онд Монгол Улсын  Засгийн Газар Найробийн дээд хэмжээний уулзалтад оролцож 5 чиглэлээр амлалт авсан. Ковид19 цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хэрэгжилт тааруу байгаа учир уг амлалтуудыг хэрэгжүүлэх тухайд анхаарахыг хүслээ. Цаашид НББХ-ны даргын хувьд эмэгтэйчүүд, залуучуудыг чадавхижуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил мэргэжил, сурч боловсрох хүрээнд дэмжихэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Мөн энэ оны  11.25-12.05-ны хооронд Гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг Олон улсын байгууллагуудын уулзалт, хэлэлцүүлэгт Байнгын хорооны даргыг дуу хоолойгоо хүргэж оролцохыг хүслээ.

 

Талууд  гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийг бууруулах тухайд санал солилцож  цаашид хамтран ажиллахад бүрэн боломжтой гэдэг дээр санал нэгдэв.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин