Японы Ерөнхий сайд хоёрдугаар сард АНУ-д айлчилна
2020-11-10

Японы Ерөнхий сайд Ёсихидэ Суга Америкийн шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ирэх оны нэгдүгээр сарын 20-нд болсны дараа АНУ-д анхны айлчлал хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Nikkei сонин Засгийн газрын эх сурвалжтайгаар мэдээлжээ.

 

Америкийн хэвлэлүүдийн таамаглалаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жозеф Байдентай уулзах үеэрээ Японы Ерөнхий сайд Ёсихидэ Суга Япон, Америкийн стратегиийн альянсын чухлыг бататгаж, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэн, дэлхий нийтийн дулаарлын асуудлыг хөндөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Айлчлалыг зохион байгуулах ажил нэн тэргүүнд коронавирусийн цар тахлын нөхцөл байдлаас хамаарах бөгөөд үүнээс шалтгаалж айлчлалын хугацаанд өөрчлөлт орж магадгүй аж.

 

Японы Ерөнхий сайд Ёсихидэ Суга АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн албан ёсоор гараагүй ч Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Жо Байденд ялалт байгуулсанд нь баяр хүргэхийн дээр Японы Засгийн газар дипломат сувгаар мэндчилгээ илгээжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Японы Засгийн газар Дональд Трампыг сонгогдсон тохиолдолд Сугагийн айлчлалыг арай өмнө буюу ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болохоос өмнө зохион байгуулахаар төлөвлөж байсан гэнэ. Өмнө нь, 2016 онд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Трамп сонгогдоод, тангараг өргөхөөс өмнө, 12 дугаар сарын сүүлээр АНУ-д айлчлал хийж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин