COVID-19: Украины Ерөнхийлөгч Зеленский халдвар авчээ
2020-11-10

Өнгөрсөн зургадугаар сард өөрийн биеэр "халдвар бол тахал биш" гэж харуулахын тулд зориуд коронавирусийн халдвар авах хүсэлтэй хэмээн ярьж  байсан Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн коронавирусийн шинжилгээ эерэг гарчээ. 

 

"Миний хариу ч эерэг гарсан. Биеийн халуун 37,5 байна, харин бүгдэд 36,6 хэмийн халуунтай байхыг хүсье! Ингэхэд миний биеийн байдал сайн байна" хэмээн Украины Ерөнхийлөгч мэдэгджээ. 

 

Владимир Зеленский коронавирусийн халдвар авсан тул өөрийгөө тусгаарлаж, ажлаа үргэлжлүүлэхээр болсон байна. Мөн коронавирусийг даван гарна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. "Ихэнх хүмүүс COVID-19 -ийг даван гарч байна. Би ч гэсэн давна, бүх зүйл сайхан болно! " гэж Зеленский цохон тэмдэглэсэн байна. 

 

Энд дуулгахад, Украинд цар тахал дэгдсэнээс хойш халдварын тохиолдол 469 мянгыг давж, үүнээс 209 мянган хүн эдгэрсэн болл 8,5 мянган хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин