COVID-19: 90 хувийн үр дүнтэй анхны вакциныг боловсруулжээ
2020-11-10

Америкийн Pfizer болон Германы BioNTech компаниудын хамтран боловсруулсан вакцин коронавирусээс 90 хувь хамгаална гэсэн урьдчилсан дүн гарсан талаар ВВС агентлаг мэдээлжээ.

 

Вакциныг боловсруулсан компанийн төлөөлөгчид энэ үйл явдлыг шинжлэх ухаан болон бүхий л хүн төрөлхтний хувьд агуу үйл явдал хэмээн нэрлэсэн байна.

 

Энэ вакцины клиникийн туршилт зургаан орны нутаг дэвсгэр дээр явагдаж, 43500 хүн туршилтад оролцоход ямар ч сөрөг нөлөө гараагүй аж. Улмаар компаниуд шинэ вакциныг энэ сард хэрэглэх боломжийг нээхийн тулд вакциныг шуурхайлан бүртгэх хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Дэлхий даяар коронавирусийн халдвараас сэргийлэх 10 орчим вакцин клиникийн туршилтын сүүлийн шатандаа явж байгаа ч дээрх вакцин нь өндөр үр дүнтэй гэдгээ баталсан цорын ганц вакцин юм.Өмнөх туршилтуудаар батлагдсанчлан, энэ вакцин нь организмд эсрэг биетүүд болон коронавирустэй тэмцдэг т-лимфоцитүүдийн боловсруулалтыг дэмждэг аж. 

 

Вакцины хоёр тунг хоорондоо гурван долоо хоногийн зайтай хийх юм байна. АНУ, Герман, Бразил, Аргентин, Өмнөд Африк, Туркэд хийсэн клиникийн туршилтаар хоёр дахь тарилгыг хийснээс долоо хоногийн дараа гэхэд коронавирусээс хамгаалах чадвар 90 хувьд хүрч байгаа нь тогтоогджээ. 

 

Боловсруулагч компани  Pfizer-ийн мэдэгдсэнээр энэ оны оны сүүл гэхэд 50 сая тун вакцин, харин 2021 оны сүүл гэхэд 1,3 тэрбум тун вакцин үйлдвэрлэх боломжтой гэнэ. 

 

Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ вакциныг маш бага температурт буюу -80°C хэмд хадгалах ёстой аж. Түүнчлэн үр дүн нь хэр удаан байх талаар мэдээлэл байхгүй, түүнчлэн янз бүрийн насныханд вакцин хэрхэн үр дүнтэй үйлчлэх талаарх мэдээллийг эрдэмтэд хараахан танилцуулаагүй байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
T:
Боловсруулагч нь BioNTech
2020-11-10
Tun saihan medee bna.
2020-11-10