Цагдаа нарт холбогдох хэргийг прокурорт буцаав
2020-11-10 10:24

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/-ийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Өлзийжаргал, Т.Ууганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Өлзийжаргал, Т.Ууганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. 

 

Эргэн сануулбал өнгөрсөн оны есдүгээр сарын 23-нд Төв аймгийн Угтаалцайдам суманд иргэн Г амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн согтуурлын зэргийг тогтоохоор цагдаагийн алба хаагчид авч явах замдаа амь насыг нь хохироосон үндэслэлээр шалгалтын ажиллагааг явуулж хэрэг шүүхийн шатанд шилжээд байгаа юм. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин