Гадны хөрөнгө оруулалттай 39 компанийн 39 мэргэжилтнийг оруулж ирэх шаардлага хүргүүллээ
2020-11-10

 

“Хятад ажилчид нууцаар орж ирж байна” гэсэн мэдээллийн талаар Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хорооноос мэдээлэл хийж байна.

 

Ийст Говь гадаадын хөрөнгө оруулалт, хүний нөөцийн компанийн зөвлөх н.Зоригтбаатар:

 

-"Өнгөрсөн таван сараас хойш гадаадын хөрөнгө оруулагч, нарийн мэргэжилтнүүдээ  оруулах гэж бичиг баримтаа бүрдүүлж, зардал мөнгө гаргаад ЗГ, УОК-оос болон БНХАУ, бусад улс орнуудаас холбогдох зөвшөөрлийг нь авсан. Монгол Улсын хилээр оруулж ирэхээр 39 компанийн 39 гадаадын хөрөнгө оруулагч, мэргэжилтэн байгаа.

 

39 компанийн 39 мэргэжилтнүүдийг оруулж ирэхийн даваан дээр, хилээр хүн нэвтрүүлэхгүй гэсэн албан ёсны шийдвэр гараагүй байхад энэ яриаг Шадар сайд ярьсан. Энэ нь компаниудын эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

 

2016 оны тоон мэдээнээс харахад манай улсад 120695 аж ахуй нэгж байдаг. Түүнээс 1700 гаруй нь  гадаадын хөрөнгө оруулагчаас  шууд хөрөнгө оруулалттай болон хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байна.

 

Бид өнөөдөр Монгол Улсын Шадар сайд болон УОК-д албан  шаардлага хүргүүлж байна. Зөвшөөрөл гарсан 39 компанийн 39 хөрөнгө оруулагч, нарийн мэргэжилтнийг оруулж ирнэ үү? Оруулж ирээгүй тохиолдолд гаргасан зардлыг барагдуулж өгөхийг шаардана. УОК гаргасан шийдвэртээ эзэн байгаач, шаардлагатай хүмүүсийг оруулж ирэхийг хүсэж байна. Бид  цар тахлыг оруулж ирнэ гэж хэлсэнгүй. Хянаад зайлшгүй оруулах шаардлагатай хүмүүсийг оруулна уу" гэв. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Social-aar ajlaa hiideg zasgiin gazartaigaa martchihjee ta nar. Unuudur gargasan shiidveree margaash ni tsutsaldag tuilbargui shiidvertee unench bat zogsdoggui buurunhii
2020-11-10