ШУУД: "Ковид-19" илэрч, нийслэлд хөл хорио тогтоолоо
2020-11-11

 

 

УОК хуралдлаа. Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар хуралдааны талаар мэдээлэлдээ:

 

-Олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлагдаад, гэртээ харьсан. Дөрөв хоногийн хугацаанд өөрөөс нь болон гэр бүлийнх нь хүнээс Ковид-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. Тиймээс бид хариу арга хэмжээ авах төлөвлөгөөний дагуу нийслэл Улаанбаатар хотод гурав хоногийн хугацаанд хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ.

 

Хөл хорио тогтоох хугацаанд энэ хүмүүсийн хавьтал, тандалт судалгаа хийнэ. 

1. Хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна.

2.Үзмэр үйлчилгээ, баар цэнгээний газрын үйл ажиллагааг хааж байна.

3. Нийслэлийн бүх шатны сургуулийн үйл ажиллагааг хааж байна.

4. Нийтийн тээвэрт зохицуулалт хийж өглөө  06:00-10:00, орой 17:00-21:00 цагийн хооронд зохицуулалт хийж байна. 

 

Ард иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарах шаардлагагүй гэлээ. 

 

Мөн ард иргэд ариун цэврээ сахих хэрэгтэй гэдгийг ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан анхаарууллаа.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин