Э. Ганхуяг: Хэн нэгэнд туслах юмсан гэж бодож донор болохоор шийдсэн
2020-11-11

 

Донорын тухай хууль болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар олон нийтэд таниулан ойлгуулах, Донорын зөвшөөрлийн карт  гардуулах “Амьдрал бэлэглэе” өдөрлөг ЭМХТ-д зохион байгууллаа.

 

Монгол Улсын донорын тухай хууль 2018 онд шинэчлэгдэн батлагдаж эс, эд эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагджээ. Манай улсад амьд болон тархины үхэлтэй донороос элэг, бөөр, ясны чөмөгнөөс үүдэл эс, нүдний эвэрлэг, бэлгийн эс зэрэг эс, эд эрхтэнг шилжүүлэн суулгадаг байна. Өнөөдрийн байдлаар нийт 224/тархины үхэлтэй донороос 29/, элэг 131,/тархины үхэлтэй донороос 12/, ясны чөмөгнөөс үүдэл эс 23, эвэрлэг 24-г шилжүүлэн суулгаад байгаа юм байна.

 

 

ЭМХТ-ийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны донорын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Алтантулга:

 

-Монгол Улсын Донорын тухай хуулинд зааснаар донор болох зөвшөөрлөө илэрхийлэх хоёр төрлөөр илэрхийлэх боломжтой.

 

Нэгдүгээрт, амьд болон амьгүй донор. Амьд донор гэдэг нь эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэхэд, зайлшгүй гэр бүлийн гишүүн байх ёстой.  Амьгүй донор гэдэг нь манай улсад “тархины үхэлтэй боломжит донор” гэж ашиглаж байгаа.

 

Тархины үхэлтэй боломжит донор нь зөвшөөрлөө хоёр төрлөөр илэрхийлж болдог. Үүнд тухайн иргэн амьд байх хугацаандаа зөвшөөрлөө илэрхийлж болно. Энэ нь карт авах үйл ажиллагаа юм.

 

Өөр нэг зөвшөөрлөө илэрхийлэх арга нь тухайн донор эмнэлэг дээр тархины үхэлтэй болон боломжит донор гарсан тохиолдолд манай албанаас очиж уулзаад тархины үхлийг нь тодорхойлж, гэр бүлээс нь зөвшөөрөл авч, дараа дараагийн үйл ажиллагаа явагдана.

 

Амьд байх хугацаандаа эрүүл мэндийн сайдын тушаал, Монгол Улсын Донорын тухай хуулийн 13.2-д заасны дагуу “Хэрэв надад ямар нэгэн зүйл тохиолдож, тархи бүрэн үхэжсэн тохиолдолд бусдын амь насыг аврахын төлөө эс, эд эрхтнээ сайн дураараа өгөхийг зөвшөөрч байна” гэсний дагуу үйл ажиллагаа явагдана.

 

Өнөөдрийн “Амьдрал бэлэглэе” өдөрлөгийн хүрээнд 20 гаруй хүн донор болохоор шийдэж, донорын картаа гардаж авлаа. Сүүлийн жилүүдэд олон нийтийн донорын тухай мэдээлэл сайжирч байгаа. Мөн манай ЭМХТ-ийн сайт болон байран дээр ирж мэдээ мэдээлэл авах боломжтой.

 

Иргэн Э. Ганхуяг:

 

-Донорын талаарх мэдээллийг  анх хэвлэлээс авч байлаа. Би хэзээ нэгэн цагт нас барна. Нас барсныхаа дараа ч гэсэн хэн нэгэнд тус болох юмсан гэж бодсон учраас донорын талаар  судалж эхэлсэн. Донорын тухай судалж байхдаа анагаахын багш мөн эмчээс асуусан юм. Тэд нэгдүгээр эмнэлэгт донорын газар байдаг  гэж зөвлөсөн. Зөвлөсний дагуу нэгдүгээр эмнэлэг дээр иртэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийг зааж өгсөн. Ингээд ЭМХТ-д ирж мэдээллээ авч, ярилцаад шийдвэрээ гаргасан. Донор болох шийдвэрээ гэр бүлийнхэндээ хэлэхэд “Та юуг зөв гэж бодож байна. Түүнийгээ л хийгээрэй” гэж хэлсэн.

 

Донорын зөвшөөрлийн картаа гардаж авлаа. Тиймээс би эрүүл мэнддээ анхаарч, хариуцлагатай байх ёстой.  Хүн бурхны оронд очсон ч нэг ч гэсэн хүнд амьдрал бэлэглэх гэж бодож явдаг.

 

Энд дуулгахад, Монгол Улсын Донорын тухай хуулийн 13.2-д Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно гэж заасан байна. Мөн эрүүл мэндийн сайдын тушаалаар донорын зөвшөөрлийн тэмдэглэгээ хийх журам батлагдсан.

 

Г.Мичидмаа

 

 

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-14
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-14
Omon:
Сайхан мэдээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахад мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis эмнэлэгтэй холбогдоорой @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
2022-10-20
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-07-16