COVID-19: Парист сургууль хаахыг шаардсан сурагчид цагдаагийнхантай мөргөлджээ
2020-11-11

Францад өсвөр насныхан болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гарч байгаа талаар Вести агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, улс даяар тусгаарлалтад орчихсон энэ үед сурагчид эрүүл мэндээ эрсдэлд оруулан сургуульдаа явахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлэн  эсэргүүцсэний улмаас ийнхүү мөргөлдөөн гарсан байна. 

 

Францад 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дахин хөл хорио, хязгаарлалт тогтоосон ч дунд сургууль, хүүхдийн цэцэрлэг, ясли эрүүл ахуйн арга хэмжээг мөрдөн ажилласаар байгаа юм. Харин үүнийг сурагчид эсэргүүцэн, сургуулиудыг хаахыг шаардсан байна. Улмаар

 

Мөн зарим тохиолдолд гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн байна. Тухайлбал даваа гарагт Компьене дэх сургуулийн сурагчид цагдаагийн машиныг тойрон, онхолдуулахыг завдсан хэрэг гарчээ. Эсэргүүцлийн ажиллагааны үеэр дөрвөн хүүхэд саатуулагдаж, 40 сурагч торгуульсан байна. Мөн нөхцөл байдал хүндэрсэн тул танхайрсан өсвөр насныхны эсрэг гичийн хий ашиглажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин