Карабах: Оросын энхийг сахиулагчид Карабахыг зорилоо
2020-11-11

Арменид очсон Оросын энхийг сахиулагчид Уулын Карабахын сөргөлдөөний бүсэд гал, байлдааны ажиллагааг зогсооход хяналт тавих даалгавраа биелүүлэхээр бүс нутгийг зорьсон гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

 

"Цэргийн цуваа 250 гаруй км замыг туулж, Уулын Карабах дахь сөргөлдөөний шугам болон Лачинскийн коридорын дагуу Оросын ажиглалтын постуудыг байгуулж, энхийг сахиулах ажиллагааг эхлүүлнэ" хэмээн Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ. 

 

Өмнө нь, сөргөлдөөний бүсэд хэдийнэ 15 бригадын 400 гаруй энхийг сахиулагч 20 Ил-76 онгоцоор очсон талаарх мэдээлэл гарч байлаа. Уулын Карабахын сөргөлдөөний бүсэд энхийг сахиулах ажиллагаа явуулахын тулд 1960 цэргийн алба хаагч, 90 хуягт тээвэрлэгч, 380 автомашин болон тусгай техник байршуулна гэдгийг ОХУ-ын Батлан хамгаалахын яам онцолжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин