Бүх нийтийн бэлэн байдлын үед мөрдөх ДЭГЛЭМ
2020-11-12

 

Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг 2020.11.12-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл тав хоногийн хугацаатай зарлаж, Засгийн газрын тогтоол гаргав. Гамшгаас хамгаалах тухай хуулиар Бүх нийтийн бэлэн байдлын үед дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

  • 8.4.1.харилцаа холбоо, эрчим хүч, нийтийн аж ахуйн үйлчилгээ, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах;

  • 8.4.2.онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны удирдлага, мэргэжлийн ангиуд болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь хүн амыг гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах төлөвлөгөөт арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх.

  • 8.5.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шууд шилжүүлсэн тохиолдолд өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн арга хэмжээг нэгэн зэрэг авч хэрэгжүүлнэ.

 

Өнөөдөр хийсэн мэргэжлийн байгууллагуудын эрсдлийн  хамтарсан үнэлгээгээр КОВИД 19 халдвар Монгол Улсын хүн амын дунд тархах эрсдэл “Маш өндөр-5” гэж үнэлэгджээ. Иймд халдварын тархалтыг хязгаарлах, хавьтлыг бүрэн тогтоох, хянах, улсын хэмжээнд тархахаас сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу  дэглэмийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Гамшгаас хамгаалах тухай хуулиар: 

9 дүгээр зүйл. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх

  • 9.1.Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг дэс дараатай зохион байгуулах, хэрэгжүүлэх зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.

  • 9.2.Тодорхой нутаг дэвсгэр, объектод гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.

  • 9.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.

  • 9.4.Бэлэн байдлын зэрэгт төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн буюу хэсэгчилсэн байдлаар шат дараалж, эсхүл шууд шилжүүлнэ.

9.5.Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг дараахь байдлаар гаргана:

  • 9.5.1.сум, дүүргийн нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед тухайн сум, дүүргийн Засаг дарга;

  • 9.5.2.хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга;

  • 9.5.3.аймаг, нийслэлийн болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед Засгийн газар.

  • 9.6.Энэ хуулийн 9.5.2, 9.5.3-т заасан шийдвэрийг доод шатны Засаг даргын санал болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, асуудал эрхэлсэн сайдын саналыг үндэслэн гаргана.

  • 9.7.Санал, дүгнэлтэд нутаг дэвсгэрээр дамжин тархсан, бүс нутгийг хамарсан, хамарч болзошгүй гамшгийн цагийн байдлын үнэлгээ, бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх үндэслэл, шийдвэрийн төслийг хавсаргана.

  • 9.8.Гамшгийн үеийн аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүч хэрэгсэл дайчлан гаргаж, хүн ам, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлж болно. Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх журмыг Засгийн газар батална.

  • 9.9.Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Засгийн газрын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд зэвсэгт хүчнийг татан оролцуулах шийдвэр гаргана.

  • 9.10.Гамшгаас хамгаалах сургалт, дадлагын үед нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн алба, аж ахуйн нэгж, байгууллагыг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлж болно.

  • 9.11.Энэ хуулийн хүрээнд зохицуулах боломжгүй болсон гамшгийн хор уршгийг шуурхай арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор онц байдал тогтоох асуудлыг Онц байдлын тухай хуулиар зохицуулна.

Ингэснээр төрийн байгууллагуудыг ажлын тусгай горимд шилжүүлж, тухайн байгууллагууд дотоод зохион байгууллалтын дагуу нэн шаардлагатай үүрэг гүйцэтгэх ажилчдаа ээлжээр ажиллуулах, банк, эрчим хүч, дулааны цахилгаан станц, эмнэлэг, эмийн сан, ус хангамжийн газрууд, хүнсний зах, дэлгүүр, шатахуун түгээх станц, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас бусад албан байгууллагууд ажиллахгүй. Хувийн аж ахуй нэгжүүд, ард иргэд гамшгаас хамгаалах хууль, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дагаж мөрдөх үүрэг хүлээж байна.

 

Хот хооронд хүнсний тээврийн автомашинаас бусад зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хийгдэхгүй. Улаанбаатар хотод нийтийн тээвэр өглөө оройд ажил эхлэх, тарах цагуудад богино цагаар үйлчилнэ. 

 

Коронавирусын халдвар авсан иргэн, түүний гэр бүлийн гурван гишүүн халдвар авсан нь тогтоогдоод байна. Мөн тэдгээрийн ойрын хавьтал болох 73 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авчээ. Тэдний шинжилгээний хариу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагт гарах аж. Мөн дам хавьтлын хүмүүсийг судлан тогтоож, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна. Дээрхи тав хоногийн хугацаанд халдвар авсан тухайн иргэний ойрын болон дам хавьталын 3500 орчим хүнд шинжилгээ тандалт судалгааг бүрэн хийж, хариу арга хэмжээг авч, тархалтыг бүрэн хянаж чадна хэмээн УОК тооцож байгаа юм.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Улсын онцгой комиссын даргаар Энхтүвшин сайд ажиллаж байхад Ковид-19-ын мэдээллийг өдөр бүр бүх телевизээр явуулдаг байсан, тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг нэг өрөөнд нэг нэгээр нь байлгадаг байсан, бүх шатны сургууль, үзвэрийн газар, баар ресторануудыг хаасан байсан. Гэтэл Улсын онцгой комиссын даргаар ЖДҮ-чин Содбаатар томилогдомогц Ковид -19-ын мэдээллийг бүх телевизээр өдөр бүр явуулахаа больсон, тусгай үүргийн онгоцоор ирсэн 8 хүртэл иргэдийг нэг өрөөнд байлгадаг болсон, бүх шатны сургууль, үзвэрийн газар, баар ресторануудыг нээсэн зэрэг нэг ёсондоо дэлхий дахинд Ковид-19-ын тархалт намжаагүй байхад хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан. Иймээс ЖДҮ-чин Содбаатрыг Улсын онцгой комиссын даргаас нэн даруй огцоруулж хариуцлага тооцох хэрэгтэй.
2020-11-12
Зочин:
Ард иргэд бэлэн байдлын зэргийн утга учрыг сайн ойлгож нэгдсэн журамаа дагаж мөрдөх хэрэгтэй байна. Хий дэмий гадуур сэлгүүцэх, зах дэлгүүрт очер дараалал үүсгэх зэргийг хориглож амар тайван байж, халдвар хамгааллынхаа дэглэмийг чанд баримтлах ёстой болж байна. Байдал хүндэрвэл дайны цагийн байдалд шилжих байх, тэр үед ч сандарч тэвдэх хэрэггүй иргэний үүргээ ухамсарлан бүх тохиолдлуудад бэлэн байж зөв арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй.
2020-11-12
zochin:
Mash hatuu deg jurmiig sahin dor burnee hariutslagatai ajillah heregtei. Manai huuli hyanalt heterhii sul. Irged bolgoomjgui, heneggui baidag shuu.
2020-11-12