Төлбөр, тооцоог аль болох карт болон цахимаар хийх
2020-11-12

 

Өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн  бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас  гаргасан. Ингэхлдээ хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнсний тээвэрт хязгаарлалт хийхгүй. Тэгвэл энэ цаг үед иргэн та гадагшаа гарахаас илүүтэй онлайн захиалга хийж, хүргэлтээр бараагаа авахыг санал болгож байна.

 

Коронавирус халдварын энэ үед бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээнд өгөх зөвлөгөөг хүргэж байна.

 

Ачаа тээврийн байгууллагад:

 

• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх

• Ажлын байрыг тогтмол цэвэрлэх

• Хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх

• Агаар сэлгэлт хийх

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

• Ачаа, тээшийг зайтай байрлуулах

• Агуулахын ажилчид тусгай хувцас өмсөх, дараа нь халдваргүйжүүлэх

• Агуулахын ачаа, барааг халдваргүйжүүлэх

• Нэг дор олуулаа сууж хооллохгүй байх

 

Хүргэлтийн ажилтанд:

 

• Амны хаалт зүүх

• Бээлий өмсөх

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх

• Жолооны хүрд, шалавч, бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх

• Төлбөр, тооцоог аль болох карт болон цахимаар хийх

• Хүн хооронд 1.5-2 метр зай барих

 

Үйлчлүүлэгчид:

 

• Амны хаалт зүүх, бээлий өмсөх

• Сав, баглаа, боодол задарсан эсэхийг шалгах

• Сав, баглаа, боодлыг савантай эсвэл 1л усанд 25мл белизна хийж арчих

• Бараа, бүтээгдэхүүнийг мөн арчиж цэвэрлэх

• Гаднах сав, баглаа, боодлыг хаях

• Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэх

• Халдварын тархалт өндөр улс орноос аль болох онлайн захиалга хийхгүй байх

Shuud.mn
Сонин хачин