С.Баяр нарт холбогдох шүүх хурал хойшиллоо
2020-11-12

Экс Ерөнхий сайд С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр товлосон байлаа. Гэвч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдааныг хойшлуулж байгаг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдсэний дагуу шүүх хуралдаан хойшиллоо.

 

Ерөнхий сайд асан С.Баяр, "Петровис трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 22-ноос 23-нд хянан хэлэлцээд, Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноосон билээ. Мөн С.Баяраас таван тэрбум 580 сая төгрөг, Ч.Даваанямаас таван тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгө хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн билээ. 

Shuud.mn
Сонин хачин
ХУУЧИН ЦАГТ ЭНЭ МУУСАЙН ХУЛГАЙЧ НАР ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛТОЙ ГЭЭД БУУДУУЛНА
2020-11-12