COVID-19: ОХУ вакцинаа олноор үйлдвэрлэж, чага мөөгийг сонирхож эхлэв
2020-11-12

Оросын төдийгүй дэлхийн коронавирусийн анхны вакцин гэгдэх "Спутник V" вакцины туршилтад 40 мянга гаруй сайн дурын хүн оролцож байгаа бөгөөд клиникийн туршилтын гуравдугаар шатны эхний үр дүн тодорхой болсон гэж Вести агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын анхны вакцины үр ашиг 92 хувьтай гэж мэргэжилтнүд үзэж байгаа гэнэ. "Дэлхий дээр клиникийн туршилтын сүүлийн шатнуудын үр дүнг олонд мэдээлсэн хоёрхон орон бий. Энэ нь даваа гарагт мэдэгдсэн АНУ, мөн өнөөдөр та бүхэнд мэдээлж буй Орос улс юм. Энэ бол итгэл найдвар төрүүлэх мэдээ, вакцин цаашид үр ашгаа харуулна гэдэг найдвар юм" хэмээн Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн Ерөнхий захирал Кирилл Дмитриев мэдэгджээ. 

 

Вести агентлагийн мэдээлснээр, хэдхэн сарын дотор олон орон Оросын вакциныг сонирхож байгаагаа илэрхийлсэн байна. Мөн технологийн судалгаануудыг хийсний дараа орон нутгийн эмийн компаниудлын хүчин чадал дээр тулгуурлан "Спутник V" вакциныг үйлдвэрлэх боломжтой гэж Туркийн тал мэдэгдсэн байна.

 

"Бид Бразил, Энэтхэг, Солонгос, Хятад улсад вакцин үйлдвэрлэх талаар хэдийнэ тохиролцсон, мөн бусад орноос ч энэ төрлийн хүсэлт ирж байна. Тэдний дунд Турк улс багтаж байгаа юм" хэмээн Кирилл Дмитриев мэдэгджээ.

Уламжлалт аргыг сонирхож эхлэв

Ийнхүү Орос анхны вакцинаа олноор үйлдвэрлэж эхлэхээр бэлдэж байх зуур Алтайн хязгаарт коронвирусийн вакцин хийлгэсэн гурван эмч халдвар авсан тохиолдлыг нарийвчлан судалж байна. Эрүүл мэндийн яамны үзсэнээр дархлаа тогтохоос өмнө коронавирус илэрсэн аж. 

"Спутник V" вакциныг хоёр удаа хийдэг. Эхний тарилгыг хийснээс 21 хоногийн дараа хоёр дахь тарилгыг хийнэ. Хоёр дахь тарилгаас хойш гурван долоо хоногийн дараа өвчтөн вакцинжуулагдсан мөн коронавирусийн халдвараас хамгаалагдсан гэж үзнэ. Алтайн хязгаарт эмч нарт эхний тарилгыг есдүгээр сарын 25-30-ны хооронд хийсэн бол тэд үүнээс хойш 7-10 хоногийн дараа өвчилсөн" хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яам тайлбарлажээ. 

Ийнхүү вакцинд эргэлзэж эхэлсэн энэ үед Оросын олон газарт коронавирусийг эмчлэх чадвартай гэх төрөл бүрийн эм бэлдмэлийн талаарх мэдээлэл гарсаар байна. Тэдгээрийн нэг нь Якутад туршиж буй "Бетукладин" гэсэн эм. Энэ эмийн үндсэнд хаг өвс болон хусны холтос байгаа гэнэ. Эмийг боловсруулж байгаа мэргэжилтнүүд үхэлд хүргэх нь олонтаа үрэвслийг энэ эм дарах чадвартай гэж үзэж байгаа аж

 

Өөр нэгэн сонирхол татахуйц бэлдмэлийг Новосибирскэд боловсруулж байгаа талаар Вести агентлаг мэдээлжээ. Энд чага мөөгний хандаар коронавирустэй тэмцэхийг санал болгосон байна. 

 

"Чага мөөг бол ардын эм. Эртнээс нааш үүнийг хэрэглэж ирсэн. Тэр дундаа хавдар, вирусийг эмчлэхэд ч ашиглаж байлаа. Харамсалтай нь сүүлийн үед энэ мөөг ач тустай ч түүний хэрэглээг мартчихсан" хэмээн "СФМ-Фарм" компанийн захирлуудын зөвлөлийн дарга Андрей Бекарев өгүүлжээ.

 

Гэхдээ чага мөөгийг эмчилгээнд ашиглах тал дээр эмч нарын байр суурь харилцан адилгүй байна. Ихэнх эмч нар энэ төрлийн мэдээллийн дараа хүмүүс батлагдаагүй эмээр өөрийгөө эмчлэх гэж оролдон, цаг хугацаа алдана гэж үзэж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zelme:
Энэ үнэ шүү .Содбаатар огцрооч ээ!!!Огцор огцор шаардаж байна
2020-11-12
Zelme:
Яг үнэн шүү!!!Энэ Содбаатар огцрооч ээ,ОГЦРОХЫГ ШААРДАЖ БАЙНА
2020-11-12
зочин:
Улсын онцгой комиссын даргаар Энхтүвшин сайд ажиллаж байхад Ковид-19-ын мэдээллийг өдөр бүр бүх телевизээр явуулдаг байсан, тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг нэг өрөөнд нэг нэгээр нь байлгадаг байсан, бүх шатны сургууль, үзвэрийн газар, баар ресторануудыг хаасан байсан. Гэтэл Улсын онцгой комиссын даргаар ЖДҮ-чин Содбаатар томилогдомогц Ковид -19-ын мэдээллийг бүх телевизээр өдөр бүр явуулахаа больсон, тусгай үүргийн онгоцоор ирсэн 8 хүртэл иргэдийг нэг өрөөнд байлгадаг болсон, бүх шатны сургууль, үзвэрийн газар, баар ресторануудыг нээсэн зэрэг нэг ёсондоо дэлхий дахинд Ковид-19-ын тархалт намжаагүй байхад хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан. Иймээс ЖДҮ-чин Содбаатрыг Улсын онцгой комиссын даргаас нэн даруй огцоруулж хариуцлага тооцох хэрэгтэй.
2020-11-12
Zelme:
Яг үнэн шүү!!!Энэ Содбаатар огцрооч ээ,ОГЦРОХЫГ ШААРДАЖ БАЙНА