Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ
2020-11-12

 

Өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн  бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас  гаргасан. Ингэхдээ хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнсний тээвэрт хязгаарлалт хийхгүй.

 

Мөн нийслэлд нийтийн тээвэр өглөө оройд ажил эхлэх, тарах цагаар буюу 06:00-10:00 , орой 17:00-21:00 цагийн хооронд үйлчилнэ. Тэгвэл өнөөдөр нийслэлд  автомашины дугаарын хязгаарлалт хэвийн үйлчлэх аж. 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин